Хайх

Dolce & Gabbana брэнд тун амжилтгүй кет танилцууллаа

Сошиал ертөнцийн хэрэглэгчид дургүйцлээ илэрхийлж байна

Text: Бюро 24/7


Зураг:

Өчигдөр дизайнер Стефано Габбана өөрийн Instagram хуудаснаа намар-өвөл 2017 цуглуулгад багтсан шинэ кетний зургийг нийтэлсэн юм. Гялалзуур чимэг, гадас ба хамгийн гол нь "I am thin and gorgeous" ("Би туранхай бөгөөд үзэсгэлэнтэй"), "Sorry, I'm the best" ("Уучлаарай, гэхдээ би шилдэг нь") гэх бичгүүдээр чимэглэгдсэн тэрхүү цасан цагаан өнгийн кет цахим ертөнцөд маргаан үүсгээд байна. Шинэ мянганыханд зориулагдсан уг загварыг олон нийтийн сүлжээний зарим хэрэглэгчид эсэргүүцэж, өсвөр насныхны сэтгэхүйд сөргөөр нөлөөлнө хэмээн үзэж байна.

Сануулж хэлэхэд Dolce & Gabbana брэнд сүүлийн улирлуудад хэрэглэгчдийнхээ хүрээг тэлэх зорилгоор олон шинэчлэлт хийсэн байгаа. Тухайлбал хавар-зун 2017 улирлын сурталчилгаанд тэд 20 настай дуучин Зендая ба 15 настай модель Тилан Блондо нарыг гол дүрээр томилж, загварын шоу дээрээ 40 гаруй шинэ мянганы сошиал одуудыг алхуулсан юм.

цааш үзэх