Хайх

Dolce & Gabbana-гийн шинэ сурталчилгаанд бусад брэндийн аксесуарууд үзэгдлээ

Dolce & Gabbana-гийн шинэ сурталчилгаанд бусад брэндийн аксесуарууд үзэгдлээ

Дэвшилт

Text: Бюро 24/7


Зураг:

Хөлөөсөө толгой хүртлээ нэг брэндээр хувцаслах нь аль эртнээс хуучирсан арга барил юм (Gucci Алессандро Микелегийн хувцаснуудыг эс тооцвол). Тиймээс Dolce & Gabbana-гийн олон брэндийн загваруудыг нэг доор цуглуулсан сурталчилгаа энэ утгаараа бусдаасаа түрүүлж сэтгэж чадсан, дэвшилтэт алхам боллоо

Томоохон брэндүүд шинэ цуглуулгын сурталчилгаагаа танилцуулахдаа зөвхөн өөрсдийнхөө бүтээсэн эд зүйлсийг зураг авалтад оролцуулдаг уламжлалтай. Гэтэл Италийн Dolce & Gabbana ордон энэхүү заншлыг эвдэж, шинэ сурталчилгаандаа бусад брэндүүдийн аксесуаруудыг хамрууллаа. Тухайлбал нэг зураг дээр Armani-гийн цүнх ил харагдах бол, өөр нэг зураг дээр Givenchy-гийн цүнх болон Louis Vuitton-ы хүзүүний алчуур үзэгдэнэ. Энэ нь мэдээж хэрэг радикал алхам биш ч гэлээ, сурталчилгааны зургуудад бага ч болов уу бодит байдал нэмж байгаа ухаалаг шийдэл юм.

Сурталчилгааг Франко Пажетти гэх Vogue Italia сэтгүүлд карьерээ эхлүүлж байсан чадварлаг зурагчин авчээ.

 

 

цааш үзэх