Хайх

Эди Слиман Saint Laurent-ыг шүүхэд өгснөөр $13 саяыг хожлоо

Эди Слиман Saint Laurent-ыг шүүхэд өгснөөр $13 саяыг хожлоо

Kering төлнө

Text: Buro.Mongolia


Зураг:

Шүүх Saint Laurent-ын хуучин бүтээлч захирлыг зөвтгөж, түүний шаардлагыг биелүүлэхээр шийджээ

Бид ойролцоогоор долоо хоногийн өмнө Эди Слиманыг Saint Laurent-ын толгой компани Kering группын эсрэг шүүхэд гомдол гаргасныг уншигчиддаа дуулгаж байсан билээ. Дизайнер ба компани хоёрын хооронд хийгдсэн гэрээн дэх "Өрсөлдөхгүй байх" заалт энэ маргааны гол шалтгаан болсон юм. Тодруулж хэлбэл группын удирдагчид дизайнерыг албан тушаалаа орхих үед энэ заалтыг гэрээнээс устгаж, дагалдаж ирэх санхүүгийн нөхөн олговрыг нь өгөхгүй байхыг шийджээ. Харин Слиманы зүгээс энэ заалтыг буцаад гэрээнд хавсаргахыг хүсч, шүүхэд хандсан байгаа.

Энэ маргааныг шийдэх шүүх хурал саяхан болж өнгөрсөн бөгөөд шүүх Слиманы зөв гэж үзжээ. Kering групп "өрсөлдөхгүй байх" заалтыг гэрээнээс устгах ямар ч үндэслэлгүй байсан бөгөөд одоо дизайнерт $13 сая долларын нөхөн олговор олгох шаардлагатай болсон байна. Компанийн төлөөлөгчид энэ шийдвэрийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж, давж заалдах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ хэлсэн байна. 

цааш үзэх