Хайх

Элен Рошагийн хувцаснууд дуудлага худалдаанд тавигдана

Элен Рошагийн хувцаснууд дуудлага худалдаанд тавигдана

Парист

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Элен Рошагийн хувцасны шүүгээнд байсан 200 гаруй эд зүйлс Парис хотын Cornette de Saint Cyr-д тавдугаар сарын 12-нд дуудлага худалдаагаар зарагдана

Марсель Рошагийн эхнэр, Парисын алдарт гоо бүсгүй Элен Роша 2011 онд таалал төгссөн билээ. Тэр нөхрийнхөө загвар ба гоо сайхны Rochas ордныг олон сая долларын үнэ цэнэтэй, томоохон брэнд болгож чадсан хүчирхэг эмэгтэй байсан юм. Элен загварын өндөр мэдрэмжтэй нэгэн байсан ба түүний хувцасны шүүгээний 80% нь Yves Saint Laurent ордны загваруудаас бүрддэг байв. Одоо харин түүний тэдгээр гайхалтай хувцаснууд сарын дараа Cornette de Saint Cyr танхимд дуудлага худалдаагаар зарагдахаар болжээ.

Дуудлага худалдаанд оролцох эд зүйлсийн дунд YSL ордны 1967 оны хавар-зун кутюр цуглуулгын даашинз бий. Энэхүү даашинз нь 3,000-4,000 еврогийн хооронд үнэлэгдэж байгаа аж. Түүнчлэн Марлен Дитрих, Грэйс Келли ба Грету Гарбо нарын өмсөж байсан дизайнер Мадам Грегийн 1975 онд урласан үдшийн даашинзууд болон Marcel Rochas брэндийн хүрэм дуудлага худалдаанд тавигдсан байна. Элены хувцасны цуглуулгыг олон нийт тавдугаар сарын 9-ноос 11-ний хооронд сонирхох боломжтой юм байна.

Элен Рошагийн хувцаснууд дуудлага худалдаанд тавигдана (фото 1)Элен Рошагийн хувцаснууд дуудлага худалдаанд тавигдана (фото 2)

цааш үзэх