Хайх

Emmy Аwards 2021: \"А\" зэрэглэлийн алдартнуудын улаан хивсний гоёлууд

Emmy Аwards 2021: "А" зэрэглэлийн алдартнуудын улаан хивсний гоёлууд

Text: Buro.Mongolia


Зураг: Vogue

Яг одоо Лос-Анжелес хотын Microsoft театрт 73 дах удаагийн Emmy Awards шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж байна. Телевизийн салбарын хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг болох энэхүү ёслолыг “Cedric the Entertainer” хочоор нь мэдэх жүжигчин, комедиан Седрик Кайлс хөтлөн явуулахаар сонгогдсон билээ. Мөн одоогоор “The Crown”, “Bridgerton”, “Ted Lasso” болон “I May Destroy You” кинонууд шагнал хүртээд байна. 


Шагнал гардуулах үндсэн хөтөлбөр эхлэхээс өмнө улаан хивсний ёслол дээр кино ба телевизийн салбарын "А" зэрэглэлийн супер одууд хуран цугларч, бүрдүүлсэн төрхөөрөө үдшийг гэрэлтүүлж байлаа. Тэр дундаас Аня Тейлор Жой уран бүтээлчийн Christian Dior ордны шаргал өнгийн кутюр даашинз хүн бүрийн анхаарлыг татсан юм. “How to lose a guy in 10 days” киноны Эндигийн алтлаг даашинзаас хойших анхны сэтгэл хөдөлгөм шаргал өнгийн гоёлыг Аня бидэнд харууллаа. Мөн жүжигчин Яра Шахиди 1950-аад оныг санагдуулам Dior-ын даашинзаар гоёж, Исса Рэй Aliétte брэндийн нэвт гэрэлтэх гоёлыг сонгосон бол Дан Леви Valentino ордны өнгөлөг хослолоор төрхөө бүрдүүлсэн байлаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх