Хайх

Ermenegildo Zegna Стефано Пилатигийн орлогчийг олжээ

Ermenegildo Zegna Стефано Пилатигийн орлогчийг олжээ

Жинхэнэ олз

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Ermenegildo Zegna-гийн удирдлага Стефано Пилатигийн араас удаан харамссангүй. Хуучин дизайнертайгаа салах ёс хийснээс гуравхан хоногийн дараа брэнд шинэ бүтээлч захирлынхаа нэрийг мэдэгдлээ. Шинэ дизайнераар Алессандро Сартори тодорлоо

Загварын салбарын цуу яриа үргэлж үнэн байдгийн бас нэгэн баталгаа бол Алессандро Сарторигийн бүтээлч захирлаар томилогдсон үйл явдал юм. Ermenegildo Zegna-д Стефано Пилатигийн оронд Сартори очно гэх яриа нэг биш удаа сонсогдож байсан шүү дээ. Шинэ бүтээлч захирал урьд өмнө нь Berluti-д загвар бүтээж байсан туршлагатай бөгөөд мөн саяхан ажлаасаа гарсан юм. Berluti-д орохоосоо өмнө Сартори найман жилийн турш Z Zegna шугамын бүтээлч захирлаар ажилласан билээ. Тиймээс брэнд түүнийг сонгосон нь гэнэтийн тохиолдол биш бололтой.

Шинэ бүтээлч захирал 2016 оны зургадугаар сараас эхлээд ажилдаа орох гэнэ. Түүний загварын ордонд зориулсан анхны бүтээл нь намар-өвөл 2017 цуглуулга байх аж. Шинэ хүний хэв маяг, бүтээлч байдлыг харах гэж удаан хүлээх болох нь ээ.

цааш үзэх