Хайх

Загварлаг хай-тек: Samsung шинэ ухаалаг цагаа үзүүллээ

Загварлаг хай-тек: Samsung шинэ ухаалаг цагаа үзүүллээ

Стивен Кляйны дуранд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотноо Samsung Galaxy Note 5 ба Galaxy S6 edge+ загваруудын танилцуулга болж өнгөрсөн. Үүний дараа тус компани шинэ Gear S2 “ухаалаг” цагаа олонд дэлгэлээ

Samsung-ийн шинэхэн бүтээгдэхүүн төмөр их биетэй, силикон оосортой ба бөөрөнхий дэлгэцтэй байна. Үйлдлийн системийн хувьд Samsung-д боловсруулсан Tizen систем дээр ажиллах ба цоо шинэ функц болон өвөрмөц дэлгэцтэй байхаар төлөвлөгджээ. 

Танилцуулгынхаа үеэр Samsung тэдний бүх шинэ бүтээгдэхүүн өндөр технологи болон загварыг өөртөө шингээсэн байх болно гэж мэдэгджээ. Үүнийгээ гэрчлэх үүднээс тэд зураг авалтад нь загвар өмсөгч Ксяо Вен Жу, Белла Хадид нар оролцсон, Стивен Кляйны авсан сурталчилгааны каталогоо үзүүлж байна.  

цааш үзэх