Хайх

Фиби Файло Céline брэндээс гарна

Фиби Файло Céline брэндээс гарна

LVMH групп түүний албан тушаалыг эзлэх дараагийн хүнийг хэлэлцэж эхэлжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Business of Fashion сэтгүүлийн мэдэгдэж буйгаар LVMH групп өөрийн эзэмшдэг Céline брэндэд Фиби Файлог орлох шинэ бүтээлч захирал хайж эхэлсэн гэнэ. Гэсэн хэдий ч LVMH группийн төлөөлөгчийн онцолсноор Файло албан тушаалаа хүлээлгэн өгөх хараахан болоогүй байгаа аж.

Файлогийн оронд Stella McCartney брэндийн хуучин дизайнер Натаса Кагальж, Céline-ы ready-to-wear хэлтсийн удирдагч Майкл Райдер, эсвэл өмнө нь Victoria Beckham, YSL ба Céline брэндүүдэд дизайнераар ажиллаж байсан туршлагатай Илария Икарди нарын аль нэг ирэх магадлалтай байна гэж BoF сэтгүүлийн таамаглажээ.

Фиби Файло нь Céline ордныг 2008 оноос хойш удирдаж ирсэн, брэндийг одооны алдар нэрд хүргэж чадсан чадварлаг дизайнер юм. Түүнийг брэндийг орхихоор болсон гэсэн мэдээлэл 2016 оны хоёрдугаар сараас эхлэн тархсан билээ.

цааш үзэх