Хайх

FKA Twigs сүрчиг гаргана

FKA Twigs сүрчиг гаргана

Өдөөн хатгалгааны үнэр

Text: Buro.Mongolia


Зураг:

Этгээд стильтэй дуучин FKA Twigs өөрийгөө шинэ салбарт туршиж үзэхээр шийджээ. Тэр энэ удаад өөрийн хэв маягаа тусгасан үнэртэн гаргах гэнэ

FKA Twigs ба House of Matriarch сүрчгийн ордны үүсгэн байгуулагч Кристи Мишель нар хамтарч, дуучны нэрэмжит үнэртэн гаргах болжээ. Твигсийн хувьд энэ нь House of Matriarch ордонтой хамтарч буй хоёр дах туршлага нь болж байна. Инди хэв маягтай сүрчгийн брэнд хоёр жилийн өмнө Твигсийн хувийн хэрэглээнд зориулж тусгай найрлагатай сүрчиг бүтээж байсан юм.

House of Matriarch бол байгалийн гаралтай сүрчгээр дагнадаг Америкийн залуу брэнд юм. Брэндийн үүсгэн байгуулагч Кристи Мишель сансар судлал, ургамлын гаралтай эм, ба хөгжим сонирхдог бөгөөд аялгууны нот болон үнэртний аясын хооронд тайлбарлашгүй холбоо байдагт итгэдэг.

Кристи Мишелийн үзэж буйгаар FKA Twigs сүрчиг нь хэзээ ч томоохон сүлжээ дэлгүүрүүдээр зарагдахгүй аж. "Твигс том корпорацуудад дургүй. Би ч бас түүнтэй ижил үзэл бодолтой байдаг. Тэр үнэртнээ сүлжээ дэлгүүрүүдээр борлуулахын оронд өөрийн албан ёсны вебсайт дээр байршуулж, шүтэн бишрэгчиддээ зориулахыг хүсэж байгаа. FKA Twigs-тэй хамтран ажиллах болсондоо би их баяртай байгаа. Тэр их зоригтой бүсгүй шүү" хэмээн Кристи ярьжээ.

цааш үзэх