Хайх

Futuristic Type брэндийн 2019 оны намрын цуглуулга: The Sci-Fa төсөл

Futuristic Type брэндийн 2019 оны намрын цуглуулга: The Sci-Fa төсөл

Ааруул, ээзгийний микроскопын гэрэл зураг агуулах загварууд

Text: Бюро 24/7


Futuristic Type брэнд энэ оны намрын улиралд уламжлалт цуглуулгын оронд нэгэн сонирхолтой төслийг танилцууллаа. The Sci-Fa гэх шинжлэх ухааныг хувцас загвартай холбохыг эрмэлзсэн төслийг Энх-Амгалангийн Золжаргал санаачилсан бөгөөд тэрээр төслийнхөө хүрээнд Futuristic Type брэндтэй хүчээ нэгтгэн тусгай капсул цуглуулга гаргасан байна. Тэд шинжлэх ухааны янз бүрийн салбар дахь судалгаа шинжилгээний болон онолын сүүлийн үеийн ололтоос сэдэвлэсэн "ухаалаг хувцас"-ыг урлаж, тэдгээр хувцсаараа дамжуулан шинжлэх ухааны тухай ойлголт, мэдээллийг залуу үеийнхэнд олгохыг зорьжээ.

Тодруулбал The Sci-Fa төслийн "Сүүний бактерийн хөрөг" хэмээх анхны капсул цуглуулгад ашиглагдсан даавуун дээрх хээ нь хэт өндөр нарийвчлалын микроскопоор авсан ааруул, ээзгийний гэрэл зургууд юм. Энгийн нүдэнд үл үзэгдэх ааруул, ээзгийн доторх бичил ертөнцийг харуулсан "Сүүний бактерийн хөрөг" цуглуулга нь хувцсан дээр хэвлэгдсэн микроскопын зураг болон нэмэлт тайлбар бүхий шошгуудаараа дамжуулан Монголын цагаан идээ төдийгүй түүний доторх бактерийн тухай шинжлэх ухаанч сонирхолтой мэдээллийг тээж буйгаараа онцлог юм.

Уг цуглуулгыг бүтээхдээ Э.Золжаргал болон Futuristic Type нар Герман улсын Йена хот дахь Хүн Төрөлхтний Түүхийн Шинжлэх Ухааны Макс-Планк Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй "Цагаан идээний соёл/Dairy cultures" судалгааны төслийнхөнтэй хамтран ажиллажээ. "Dairy cultures" судалгааны багийн антропологичид Монгол нутгийн янз бүрийн бүс нутгийн төлөөллөөс олон зуун цагаан идээний дээж цуглуулж, түүнийгээ Герман, Америк болон Өвөр Монгол дахь лабораториуд руу илгээснээр, микробиологичид тэдгээрийг микроскоп ашиглан нарийн шинжлэн үзсэн байна. Ингэснээр тэд ааруул, ээзгийний микроскоп зургууд болон этнографи судалгааны төрөл бүрийн материалуудыг ашиглан Монголын цагаан идээг өөр өөр өнцгөөс харуулахуйц загваруудыг зохион бүтээж чаджээ.

Futuristic Type брэндийн 2019 оны намрын цуглуулга: The Sci-Fa төсөл (фото 1)

Futuristic Type брэндийн 2019 оны намрын цуглуулга: The Sci-Fa төсөл (фото 2)

Futuristic Type брэндийн 2019 оны намрын цуглуулга: The Sci-Fa төсөл (фото 3)

Futuristic Type брэндийн 2019 оны намрын цуглуулга: The Sci-Fa төсөл (фото 4)

Futuristic Type брэндийн 2019 оны намрын цуглуулга: The Sci-Fa төсөл (фото 5)

Futuristic Type брэндийн 2019 оны намрын цуглуулга: The Sci-Fa төсөл (фото 6)

Futuristic Type брэндийн 2019 оны намрын цуглуулга: The Sci-Fa төсөл (фото 7)

Futuristic Type брэндийн 2019 оны намрын цуглуулга: The Sci-Fa төсөл (фото 8)

Futuristic Type брэндийн 2019 оны намрын цуглуулга: The Sci-Fa төсөл (фото 9)

Futuristic Type брэндийн 2019 оны намрын цуглуулга: The Sci-Fa төсөл (фото 10)

Futuristic Type брэндийн 2019 оны намрын цуглуулга: The Sci-Fa төсөл (фото 11)

Futuristic Type брэндийн 2019 оны намрын цуглуулга: The Sci-Fa төсөл (фото 12)

Уран сайхны удирдаач Э.Золжаргал
Гэрэл зурагчин Бёорн Райхардт, Ч.Төгөлдөр
Модель Э.Мишээл, Б.Ундармаа, Б.Халиун
Текст Э.Золжаргал

Сэтгэгдэл бичих

цааш үзэх