Хайх

G-Dragon Nike брэндтэй хамтран Air Force 1 загварын пүүз гаргалаа

G-Dragon Nike брэндтэй хамтран Air Force 1 загварын пүүз гаргалаа

Хоёр жилийн дараа танилцуулж буй анхны төсөл

Text: Бюро 24/7


G-Dragon Nike брэндтэй хамтран гаргаж буй Nike Air Force 1 загварын пүүзээ танилцууллаа. "Para-Noise" хэмээн нэрлэсэн шинэ загварын Nike Air Force 1 загварыг G-Dragon өөрийн үүсгэн байгуулсан PEACEMINUSONE брэндийн нэр дор гаргаж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 23-наас эхлэн худалдаалагдахаар болжээ. Сонирхуулахад G-Dragon цэргийн алба хаахаар хоёр жил гаруй хугацаанд урлаг, загварын салбараас завсарлага аваад байсан билээ. "Para-Noise" пүүз нь цэргээс халагдсаны дараа танилцуулж буй түүний анхны төсөл гэдгээрээ онцлог болж байгаа юм.

Тэрээр Air Force 1 загварыг хонин нүдэн цэцэг бүхий хатгамал, будгаар шүршсэн мэт харагдах ул, мөн сүлбээрэн чимэглэлээр баяжуулан танилцуулсан юм. "Хүүхэд байхаасаа л хип-хоп урлагт дурласан миний хувьд Nike Air Force 1 загвар бол ердийн нэг пүүз биш харин бэлэг тэмдэг болсон хувцас юм. Бага байхдаа Nike-гийн дэлгүүрээр орох бүртээ Air Force 1 загварыг бишрэн хардаг байлаа" хэмээн G-Dragon яагаад Air Force 1 загварыг ахин бүтээх болсноо тайлбарласан юм.

G-Dragon Nike брэндтэй хамтран Air Force 1 загварын пүүз гаргалаа (фото 1)

G-Dragon Nike брэндтэй хамтран Air Force 1 загварын пүүз гаргалаа (фото 2)

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх