Хайх

Жиоржио Армани 1965 оны киног шинэчлэн гаргана

Жиоржио Армани 1965 оны киног шинэчлэн гаргана

Киноны шинэ хувилбарыг Локарно наадам дээр танилцуулна

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Жиоржио Армани Италийн кино урлагийг дэмжсээр байна. Энэ удаад загвар зохион бүтээгч маань Марко Беллоккьюгийн найруулж, 1965 онд гаргаж байсан бүтээлийг шинэчилжээ

"Нударгаа халаасандаа хий" гэх эмгэнэлт жүжиг анх 50 жилийн өмнө Локарно наадам дээр нээлтээ хийж, "Мөнгөн далбаа" шагналын эзэн болж байлаа. Энэ жил тус бүтээлийн ойн баярын хүрээнд Локарно наадам дахин шинэчлэн гаргах болсон бөгөөд  8-р сарын 14-нд шинэ нээлтээ хийхээр болжээ. 

"Бага байхад миний хувьд кино үзэх нь бодит байдлаас зугтаж болох цорын ганц арга мэт санагддаг байлаа. Киноны гол дүрээр би өөрийгөө төсөөлж, мөрөөдөх дуртайсан. Харин одоо олон жил өнгөрч, надад кино салбарын шилдэг найруулагчид болон жүжигчидтэй хамтран ажиллах боломж гарч ирсэн. Бид хамтдаа кино урлагийн үнэт өвийг авч үлдэхийн зэрэгцээ шинэ агуу бүтээлүүд туурвихыг зорьж байгаа. Миний багын мөрөөдөл биелэх шиг л болж байна" хэмээн Армани ярьжээ.

Жиоржио Армани 1965 оны киног шинэчлэн гаргана (фото 1)

Жиоржио Армани бол Италийн шинжлэх ухаан болон урлагийг хөгжүүлэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөдөг хүмүүсийн нэг ба  кино ертөнцтэй холбогдоод олон арван жил өнгөрч байна. Тэр хуучны бүтээлүүдийг шинэчлэн,  дахин "амилуулах" ажлыг ивээн тэтгэхээс гадна киноны хувцасны загварыг зохион бүтээж хувь нэмрээ оруулдаг билээ. Тэрбээр хамгийн сүүлд гэхэд Ридл Скоттын "Зөвлөгч", Тарантиногийн "Ичгүүргүй залуус" болон Мартин Скорсезийн "Волл-стритийн чоно" бүтээлүүдэд оролцсон билээ.

цааш үзэх