Хайх

Gucci-гийн ойрын ирээдүйн бизнесийн стратеги ил боллоо

Gucci-гийн ойрын ирээдүйн бизнесийн стратеги ил боллоо

Том зорилтууд

Text: Buro.Mongolia


Саяхан танилцуулсан аяллын цуглуулгаараа ихээхэн амжилт олсон Gucci брэнд ирэх улиралд бүр ч илүү өндөрлөгт хүрэх бололтой

Gucci-гийн гүйцэтгэх захирал Марко Биццари ойрын ирээдүйд брэндийн арилжааны хүчин чадлыг өсгөх төлөвлөгөөтэй байгаагаа олонд мэдэгдлээ. Тодруулбал тэр дараагийн улиралд брэндийн борлуулалтыг хоёр дахин нэмэгдүүлэхээ урьдчилан амласан юм. Хэрвээ Маркогийн том зорилт биеллээ олж чадвал Gucci урьд өмнө байгаагүй өсөлтийг урт хугацаанд үзэх болно. Урьдчилсан тооцоогоор брэндийн орлого зургаан тэрбум евро хүрэх магадлалтай байна.

Биццари брэндийн ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд олон төрлийн шинэ арга барил хэрэгжүүлэх бодолтой байгаа ч түүний хамгийн ихээр онцолж байгаа бизнесийн бодлого бол онлайн худалдааг хөгжүүлэх явдал юм. Тэр Gucci-гийн бүтээгдэхүүн хамгийн ихээр борлуулагддаг бүс нутгуудыг брэндийн вебсайтад хамруулж, шууд хүргэлт хийгдэх боломжтой болгох юм. Ингэснээр Марко Биццари брэндийн онлайн ашиг орлогын сегментийг гурав дахин өргөжүүлэх төлөвтэй байна. Үүний хажуугаар Марко мөн хямдралтай худалдааг багасгаж, брэндийн санал болгох бүтээгдэхүүний сонголтыг улам өргөжүүлэх бодолтой байгаа аж.

Марко Биццари
Өнгөрсөн онд Gucci €3,9 тэрбум еврогийн ашигтай ажилласан байгаа. Залуу хэрэглэгчдэд маш ихээр таалагддаг Микелегийн гоо зүйн мэдрэмж энэ улирлаас эхлэн мөн бусад насны ангиллын хэрэглэгчдийг татаж байна. Ахимаг насны хэрэглэгчдийн дунд явагдах борлуулалт 50%-аар өссөн гэх тооцоолол саяхан гарчээ.

Gucci, cruise 2017

Gucci, cruise 2017

цааш үзэх