Хайх

Instagram танд таалагдаж болзошгүй “Stories” санал болгоно

Instagram танд таалагдаж болзошгүй “Stories” санал болгоно

Зөвхөн таны сонирхолд тааруулж

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Instagram Stories одооноос эхлэн үндсэн болон Explore хэсэгт гардаг болно

Instagram олон нийтийн сүлжээ саяхан "Stories" гэх шинэ үйлдэл танилцуулсныг та бүгд анзаарсан байх. Бидний дагадаг хүмүүсийн зураг ба бичлэгийг үзүүлж, 24 цагийн дараа устгадаг энэхүү үйлдэл нь Snapchat-ын гол санааг хуулбарласан гэх шуугиан олны дунд үүсгэсэн билээ. Хэнийх нь зөв буруу болохыг хэлж мэдэхгүй ч Instagram хэрэглэгчдэд энэ шинэчлэл таалагдаж байгаа нь гарцаагүй юм. Гэхдээ нөгөөтээгүүр таны дагадаг хүмүүс тийм ч сонирхолтой биш "Stories" нийтлээд байвал яах вэ? Та хэрэггүй зүйлс үзэж, цагаа үрээд байвал яах вэ? Аз болж Instagram-ын хамт олон энэ асуудал дээр танд туслахаар шийдэж, нэгэн нэмэлт үйлдэл гаргах гэж байна.

Instagram одооноос эхлэн зөвхөн бидний дагадаг гэлтгүй, мөн дагадаггүй хэрэглэгчдийн сонирхолтой "түүх"-үүдийг Explore хэсэгтээ үзүүлдэг болно. Та бүгдийн сайн мэдэж байгаачлан Explore цэс нь бидний сонирхолд тулгуурласан, бидэнд таалагдаж болзошгүй дэлхийн өнцөг бүрийн хэрэглэгчдийг санал болгодог хэсэг юм. Тэгэхээр энэ хэсгээс бид одоо зөвхөн тэдгээр хэрэглэгчдийн зураг ба бичлэг гэлтгүй, мөн бас "Stories"-ыг нь үзэж болно.

"Бид Stories-ыг Explore хэсэг рүү нэвтрүүлж байгаадаа их баяртай байна. Explore хэсэгт хүмүүс өөрт таалагдах хүмүүсийг олж, сонирхолтой контент үзэх боломжтой болдог" хэмээн Instagram-ын төлөөлөгч Seventeen.com вебсайтад ярьсан байна.

Энэхүү шинэчлэл нь хэрэглэгчдэд улам олон дагагчидтай болоход тусалж, таны Instagram дахь айлчлалыг илүү сонирхолтой болгох юм. Гэхдээ хэрвээ та танихгүй хүмүүст өөрийнхөө "Stories"-ыг үзүүлэхгүй байхыг хүсвэл нууцлалын тохиргоогоо тааруулахаа мартуузай.

цааш үзэх