Хайх

Ирээдүйн цүнх: Louis Vuitton ухаалаг цүнх бүтээлээ

Ирээдүйн цүнх: Louis Vuitton ухаалаг цүнх бүтээлээ

Технологийн дэвшил

Text: Buro.Mongolia


Зураг:

Louis Vuitton брэнд аяллын цуглуулгадаа зориулсан загварын шоуныхаа үеэр бүрэн үйл ажиллагаатай дэлгэц суурилсан, төрөлдөө ганц, цоо шинэ цүнх танилцууллаа. Технологийн дэвшил ашиглан бүтээсэн уг цүнхийг "Ирээдүйн Зотон" буюу "Canvas of the Future" хэмээн нэрлэсэн бөгөөд цүнхний хажуу хэсгээр байрласан уяан хатан дэлгэцийг 1920 x 1440 бүхий нягтаршилтай AMOLED технологиор бүтээжээ. Энэ технологийг мөн ухаалаг утсанд ашигладаг юм. Louis Vuitton энэхүү аксесуарыг танилцуулснаар гар цүнх болоод ухаалаг утасны заагийг арилгах зорилготой байгаа аж.

Шоуны үеэр брэндийн бүтээлч захирал Николя Жескьер цүнхнүүдийн дэлгэцнээ Нью-Йорк хотын ретро-футуристик зурагнуудыг үзүүлж байсан ба үүний адил цүнхний эзэмшигчид Wi-Fi сүлжээнд цүнхээ холбосноор өөрийн хүссэн контентыг дэлгэцнээ гаргах боломжтой юм.

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх