
Дэлхийн алдарт брэндүүд Монголд: ISAIA Woman, Christian Louboutin, Brunello Cucinelli
ISAIA Woman, Christian Louboutin, Brunello Cucinelli... эдгээр нэрс бол дэлхийн загварын ертөнцийн хамгийн тод, хамгийн нөлөө бүхий цуурайнууд юм. Хэзээний л дэлхийн загварын тайзнаа алдаршсан тус брэндүүд бидний хувьд зөвхөн гадаадад зорчин байж, эсвэл захиалга өгч хэсэг хугацаанд хүлээн байж авдаг байсан цаг үүгээр дууслаа. Өнөөдөр энэхүү ханыг нурааж AME Concept Store эрхэм хэрэглэгчдэдээ дээрх брэндүүдийг албан ёсоор оруулж ирж байгааг дуулгахад таатай байна.
Тансаг зэрэглэлийн брэндүүдийг Монголдоо нэгтгэн авчрах AME Concept Store-ийн эрхэм зорилго нь зүгээр л сонголт нэмэх, брэндийн нэрс жагсаах явдал биш. Харин дэлхийн загварын хэмнэлийг монголчуудын хэмнэлтэй уялдуулах, хувцас загварын тансаг туурвилуудыг цоморлог болгон бүрдүүлж олон брэндүүдийг нэг дор өргөн сонголт, уран сэтгэлгээгээр хэрэглэгчдэдээ санал болгох явдал билээ. Тус дэлгүүрт брэнд бүрийн онцлог философи, хийцийн ялгаа нь кино зохиолын дүрүүд мэт ялгарах ч, эцэстээ нэгэн нийтлэг утга санаанд хураагддаг ба тэр нь гагцхүү хэрэглэгчийн сэтгэлд өнгө, мэдрэмж, хувь хүний хэв маягт шинийг турших боломжийг олгодог.
Christian Louboutin, Brunello Cucinelli, ISAIA Woman сонгогдсон брэнд бүр өөрийн гэсэн түүхтэй. Хийц бүр нь зүгээр нэг эсгүүр биш, харин гүн утга агуулгатай бүтээлүүдээрээ та бидний хэзээний танил билээ. Өмсөх төдийд өөртөө итгэх итгэл, дотоод мөн чанараа илэрхийлэх хүч өгөх онцгой шидийг эдгээр брэндүүд өөртөө агуулдаг.
Brunello Cuccinelli









Магадгүй Америк улсад Ralph Lauren өөрсдийн даруухан тансаглалыг цогцлоодог шиг, Итали улсынхны хувьд Brunello Cucinelli яг тийм байр суурь эзэлдэг гэхэд хилсдэхгүй. Гэхдээ нэг том ялгаа бий, Brunello Cucinelli бол илүү дотоод руу чиглэсэн, илүү мэдрэмжээс ургах тансаглал юм. Өөрөөр хэлбэл өөртөө итгэлтэй, өөрийн үнэ цэнийг мэдэрч чаддаг хүмүүсийн сонголт гэж дүгнэж болох. Тиймдээ ч энэ брэндийг “даруухан тансаглалын загалмайлсан эцэг” хэмээн нэрлэх нь ч бий. Брэндийн хувцсыг өмссөн хэн бүхэн тухайн мөчид зүгээр нэг хувцасласан бус, өөрийн дотоод амгалан, төвлөрөл, цэвэр нандин мэдрэмжээ өмсөж яваа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Хэн бүгдэд адил ийн мэдрэмж төрөх нь тус брэндийн материалын сонголттой холбож тайлбарлаж болох юм. Амьтны гаралтай түүхий эд болох ноолуур, сүлжмэл ноос ашгилдаг нь тэдний хамгийн чухал элементүүдийн нэг бөгөөд Brunello Cucinelli-гийн бусдаас ялгарах онцлог ийн ажээ.
Christian Louboutin







Өдгөө Christian Louboutin-ын бүтээлүүд дэлхий дахинд улаан хивсний ёслол, театрын тайзнаас эхлүүлээд өдөр тутмын амьдралд хүртэл байнгын хэрэглээ болон оршсоор байна. Гутлаараа даруу байдлыг бус гал халуун зоримог байдлыг л тус брэнд бидэнд санал болгодог. Энэ бол Christian Louboutin брэндийн жинхэнэ мөн чанар, оршил юм. Ноён Лубутен өөрийн гараар урласан гутлаа хараад нэг л зүйл дутагдаад байсан ба төсөөлж байснаас нэг л “амьгүй”, сэтгэл татахгүй санагдсан гэдэг. Тэр үед түүний туслах бүсгүй ширээн дээр улаан хумсны будаг түрхэн сууж байсан бөгөөд Лубутен түүнээс санаа авч, улаан будгаар гутлын улыг будаж орхижээ. Ингэж л тус брэндийн алтан шошго бий болсон юм. Улаан ултай өндөр өсгийт гэдэг бол тэдний гарын үсэг, таних тэмдэг.
ISAIA Woman








ISAIA олон жилийн турш монгол эрчүүдийн сонголт болсоор ирсэн. Тэгвэл одоогоос эмэгтэйчүүдэд зориулсан загваруудаа албан ёсоор танилцуулж эхэллээ. ISAIA Woman цуврал нь уламжлалт эрэгтэй хувцасны эсгүүрийн ур ухааныг эмэгтэй хүний өмсгөл, орчин үеийн хэв маягтай уялдуулж, хүч хийгээд уян налархай байдлыг зэрэг илэрхийлсэн содон шийдэлтэйгээр энэ жилийн цуглуулгаа танилцууллаа. ISAIA брэндийн хувцсыг гараараа мэдэрч, нүдээр харж, биедээ тохируулан өмсөх боломж эрэгтэй гэлтгүй эмэгтэй хэрэглэгчдэд нээлттэй болж буй нь AME Concept Store хүрээгээ улам тэлж, бүгдэд хүртээмжтэй байдлыг эрхэмлэх тэдний зорилт биеллээ оллоо.
âme concept store
Хаяг: Шангри-Ла Молл 1 давхарт
Утас: 7711-0050
Facebook: Ame Concept Store
Instagram: ame_concept_store