Хайх

Кара Делевинь анхны номоо бичлээ

Кара Делевинь анхны номоо бичлээ

Загвар өмсөгч, жүжигчин мөн одоо бас зохиолч

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Кара Делевинь анхны номоо гаргах гэж байна. Загвар өмсөгч мэргэжлээ жүжигчин болгож сольсон тэрээр саяхан өөрийн Instagram хуудсаараа дамжуулан нэгэн баяртай мэдээ дуулгалаа.

«"Намайг чимхээч" гэж хэлмээр бас нэгэн мөч надад тохиолоо. "Mirror, Mirror" гэж нэрлэсэн миний анхны ном энэ аравдугаар сард худалдаанд гарах болно!» гэж Кара өөрийн хуудсандаа бичжээ.

Мөн Кара Делевинь өөрийн сэтгэл хөдлөлийг нууж чадалгүй, «Энэхүү романыг бичиж, бэлэн болгох үйл явц миний амьдралд томоохон өөрчлөлт орууллаа. Энэ бол миний сэтгэлд үүрд үлдэх маш чухал туршлага юм» хэмээн нэмж бичжээ.

Карагийн ном бодит амьдралд хөл тавьж буй өсвөр насны найзуудын тухай өгүүлэх бөгөөд энэ нь түүний хувьд хүн бүрт хүргэхийг хүссэн чухал сэдэв аж. «Өөрийгөө олж нээдэг, найз нөхөдтэйгөө учирдаг, зовлон ба амжилттай тулгардаг амьдралын энэ үеийн талаар би ярилцахыг хүссэн» гэж Кара хуваалцжээ.

Аравдугаар сард худалдаанд гарахаар төлөвлөгдсөн байгаа шинэ номын урьдчилсан захиалгыг эндээс хийх боломжтой юм байна.

цааш үзэх