Хайх

Кара Делевинь загварын бизнесийг орхихоор шийджээ

Кара Делевинь загварын бизнесийг орхихоор шийджээ

Бүрмөсөн

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

22 насандаа Oscar de la Renta, Burberry, Dolce & Gabbana, Fendi, Stella McCartney болон Chanel-ийн загварын шоунд оролцоод амжсан загвар өмсөгчийн хувьд жүжигчний мэргэжил хамаагүй сонирхолтой бөгөөд ирээдүйтэй санагджээ

Кара Делевинь ойрын хугацаанд өөрийгөө жүжигчний хувиар таниулахыг зорьж байна. Аль хэдийнэ кинонд тоглох нь түүнээс цаг их авч, мөн байнгын аялал хийх шаардлагатай болжээ. Vogue -ийн сүүлийн дугаарт өгсөн ярилцлагадаа тэрбээр жүжигчний мэргэжлээс маш их тааламж авч байгаа талаараа ярихдаа "Хурц мэдрэмжүүд нь дүрийг бодит болгодог. Харин загварын бизнес бол бодит байдлын эсрэг, камерийн өмнө дүр үзүүлдэг" гэжээ.


Кара Делевинь нь жүжигчний мэргэжлийг 2012 онд «Анна Каренина» бүтээлээс эхэлсэн. Түүнээс хойш Делевинь «Сахиусан тэнгэрийн нүүр царай» болон «Цаасан хотууд» кинонд тоглосон. Залуухан жүжигчний жүжиглэх чадварыг түүний Instagram хуудас болон ойрын хугацаанд гарах «Пэн: Оршдоггүй орон уруу аялсан нь», «Лондонгийн хээр талбайнууд», «Алтанзул цэцгийн халууралт», «Амиа хорлогчдын салаа» мөн «Валерьян ба мянган гаригийн хот» зэрэг кинонуудын трейлерээс харж болно.   

 

цааш үзэх