Хайх

Кара Делевиний тоглосон Rimmel брэндийн сурталчилгаанд хориг тавигджээ

Кара Делевиний тоглосон Rimmel брэндийн сурталчилгаанд хориг тавигджээ

Их Британи уг сурталчилгааг хоригложээ

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Кара Делевиний тоглосон Rimmel London-гийн сурталчилгааг Advertising Standards Authority (ASA) гэх иргэдийн эрх, ашгийг хамгаалдаг ашгийн бус нийгэмлэг эсэргүүцэж, цаашид олонд түгээхгүй байхыг шаарджээ. Тэдний үзэж буйгаар уг сурталчилгаа сормуусны будгийн бодит чадварыг хэтрүүлж, иргэдийг төөрөгдөлд оруулж байгаа аж. Үүний хариуд Rimmel London-гийн удирдлага сурталчилгааг татан буулгасан хэдий ч сормуусны будгийн чадвар сурталчилгаанд үнэн бодитоор гарсан хэмээн мэдэгджээ.

WWD сэтгүүлийн мэдэгдсэнээр Rimmel London брэндийн эзэмшигч компани Coty UK Ltd. нь уг сурталчилгаанд хиймэл сормуус ашигласнаа хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ компани гоо сайхны сурталчилгааны бүх л дүрмийг баримталж, хиймэл сормуусыг зөвхөн моделийн нүдийг "сурталчилгааны стандартад" хүргэж, илүү дүүрэн харагдуулах үүднээс ашигласан гэж хэлжээ. Тэд мөн сормуусыг урт бас өтгөн харагдуулах ямар нэгэн нэмэлт эффект ашиглаагүй болохоо онцолсон байна.

Юутай ч ASA нийгэмлэг өөрсдийн байр сууриндаа бат зогсож, сурталчилгааг илүү бодит болгохоос нааш олонд цацахгүй байхыг анхааруулжээ.

цааш үзэх