Хайх

Кендалл Женнер La Perla брэндийн дотуур хувцасны зураг авалтад оролцлоо

Кендалл Женнер La Perla брэндийн дотуур хувцасны зураг авалтад оролцлоо

Мөн Лю Вэнь ба Изабели Фонтана нар

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Дотуур хувцасны La Perla брэндийн хавар-зун 2017 улирлын сурталчилгаа феминист өнгө аястай боллоо. Өнөө цагийн It моделиуд Кендалл Женнер, Лю Вэнь ба Изабели Фонтана нар үзэсгэлэнтэй, хүчирхэг, хараат бус эмэгтэйн дүр төрхийг гаргалаа

Наймдугаар сарын сүүлээр La Perla брэндийн бүтээлч захирлаар томилогдсон Жулия Хаарт хаврын сурталчилгааг шинэлэг хэв маягаар хийхээр шийдэж, зураг авалтыг "Эмэгтэйчүүд гоо үзэсгэлэнгийн төлөө шаналах ёсгүй" гэх лоозон доор явууллаа. Тэр эмэгтэйчүүдийг "чөлөөлөх" зорилгоор сурталчилгааны зураг авалтыг хагарсан шил, шатаж буй хөхний даруулга болон сэргэн мандалтын үеийн корсет загварын уран сайхны зохиомжтой талбайд хийжээ.

Шинэ цуглуулгын загварууд ч бас сурталчилгааны лоозонтой нийцэж байлаа. Урьд өмнөхөөсөө илүү сул эсгүүртэй болсон дотуур хувцаснууд эмэгтэй хүний бие галбирыг хязгаарлах биш, харин магтан дуулах зориулалтаар бүтээгдсэн байна.

Сануулж хэлэхэд Кендалл Женнер, Лю Вэнь нар хэдхэн хоногийн дараа Victoria's Secret-ийн загварын шоунд оролцож, дахин нэг удаа өөрсдийн тачаангуй дүр төрхийг гаргах болно.

Кендалл Женнер La Perla брэндийн дотуур хувцасны зураг авалтад оролцлоо (фото 1)Кендалл Женнер La Perla брэндийн дотуур хувцасны зураг авалтад оролцлоо (фото 2)

Кендалл Женнер La Perla брэндийн дотуур хувцасны зураг авалтад оролцлоо (фото 3)Кендалл Женнер La Perla брэндийн дотуур хувцасны зураг авалтад оролцлоо (фото 4)Кендалл Женнер La Perla брэндийн дотуур хувцасны зураг авалтад оролцлоо (фото 5)Кендалл Женнер La Perla брэндийн дотуур хувцасны зураг авалтад оролцлоо (фото 6)

цааш үзэх