Хайх

Кеннедигийн төрсөн өдөр дээр өмссөн Мэрилин Монрогийн даашинз $4,8 саяар зарагдлаа

Кеннедигийн төрсөн өдөр дээр өмссөн Мэрилин Монрогийн даашинз $4,8 саяар зарагдлаа

Дуудлага худалдаагаар

Text: Buro.Mongolia


Зураг:

1962 оны тавдугаар сарын 19 ний өдөр жүжигчин Мэрилин Монро АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедигийн төрсөн өдөр дээр өөрийн хамгийн алдартай амьд үзүүлбэрээ үзүүлсэн. Тэрбээр Кеннедид зориулж төрсөн өдрийн дуу дуулахдаа 2,5 мянган тунгалаг талстаар хийгдсэн урт даашинз өмссөн байсныг хүн бүр санаж байгаа биз ээ. Тэгвэл тэрхүү үзэсгэлэнт даашинз хэдхэн хоногийн өмнө Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан Julien's Auctions дуудлага худалдаанд $4,8 сая доллараар зарагдлаа. Даашинзыг дэлхийн ховор гайхамшгуудын цуглуулгаараа алдаршсан «Believe it or not!» сүлжээ музей худалдан авсан байна.

"Энэ бол поп соёлын бэлгэ тэмдэг болсон зүйл" хэмээн музейн гүйцэтгэх захирал хэлжээ.

Харин Монро Жана Луигийн бүтээсэн уг даашинзыг «Арьс ба шүр» гэж нэрлэх дуртай байлаа. Хагас гэрэлтэх материал болон хэдэн зуун ширхэг тунгалаг талстууд нь гэрэлд гялалзаж буй нүцгэн биеийн дүр зургийг бий болгодог байсан юм. Холливүүдын жүжигчин бүсгүй даашинзыг тухайн үедээ $12 мянган доллараар авч байжээ.

Кеннедигийн төрсөн өдөр дээр өмссөн Мэрилин Монрогийн даашинз $4,8 саяар зарагдлаа (фото 1)

 

цааш үзэх