Хайх

Кейт Мосс нууц Instagram хуудас хөтөлдөг

Кейт Мосс нууц Instagram хуудас хөтөлдөг

Байгаа юм байна

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Кейт Мосс Instagram хуудас хөтөлдгөө хүлээн зөвшөөрлөө. Гэвч тэрбээр олон нийтэд мэдэгдэхийг хүсэхгүй байгаа гэнэ

Шоу бизнес дэх урт бөгөөд гайхамшигтай карьерынхээ туршид Кейт Мосс үргэлж олон нийтийн сүлжээнээс хол байсаар ирсэн. Түүнд Twitter хуудас байтугай Instagram ч байдаггүй байлаа. Гэхдээ бид бүх үнэнийг мэдээгүй байсан бололтой.

Тэрбээр нэг салбарт хамт ажиллагч Кара Делевиньд ярилцлага өгөхдөө "тагнуулын" зорилготойгоор Instagram хуудас ашигладгаа хэлсэн юм. "Би үүнийг хийх үүрэгтэй шүү дээ. Эс тэгвээс бусад хүмүүс юуны талаар ярьж буйг би хаанаас олж мэдэх вэ дээ" гэжээ. Түүнчлэн супермоделийн нэмж хэлснээр тэр гэрэл зургийн аппарат мэргэжлийн түвшинд ашиглаж сурсан ч сельфи хийх чадвар огтхон ч эзэмшдэггүй аж. Кейт хувийн хуудсаа хэзээ нэгэн цагт олон нийтэд нээлттэй болгоно гэж найдах л үлдлээ.

 

цааш үзэх