Хайх

Кейт Мосс цоо шинэ Naked Cashmere брэндийн нүүр царай боллоо

Бодит бус үнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Есдүгээр сард нээлтээ хийх гэж буй Naked Cashmere онлайн брэнд нь боломжийн үнэтэй ноолууран бүтээгдэхүүн борлуулах зорилготой байгаа гэнэ

"Боломжийн үнэтэй тансаглал" гэх ойлголт энэ хорвоо дээр тун ховор үзэгддэг. Ийм үгсийн цаана ихэвчлэн чанар нь алдагдсан дуураймал зүйлс байдгийг та бүхэн сайн мэдэх байх. Naked Cashmere брэнд хэрэглэгчиддээ "Бодит бус үнээр бодит тансаглал хүргэнэ" гэх амлалт өгсөн ч бид энэ урианд тийм ч итгэлтэй биш байна. Гэхдээ брэндийн өөрсдийгөө сурталчилж буй хичээл зүтгэлээс харахад тэд үнэхээр л зорилгоо биелүүлэхээр шийдсэн харагдана. Анхны цуглуулгынхаа нүүр царайгаар Кейт Моссыг сонгож, зураг авалтыг Питер Линдбергд хариуцуулж, сурталчилгааны ерөнхий концепцийг алдарт Дэвид Липманд даатгасан Naked Cashmere-ийн удирдлага өөрсдийнхөө өмнө нэлээд өндөр босго тавьж байгаа бололтой.

Энэхүү брэндийг Брюс ба Лесли Гиффорд нар үүсгэн байгуулжээ. Тэд хорин жилийн турш ноолууран бүтээгдэхүүн борлуулсан туршлагатай төдийгүй мөн "360Sweater" гэх бас нэгэн маркийг үүсгэсэн бизнес эрхлэгчид юм. Тэдний шинэ брэндийн хамгийн гол онцлог нь ноолууран бүтээгдэхүүнүүд үйлдвэрээсээ гараад шууд хэрэглэгчийн гарт очиход оршиж байгаа гэнэ. Тэд агуулахад очих, дэлгүүрт тавигдах гэх зэрэг олон үе шатыг товчилсноор илүүдэл зардлыг хэмнэж, бүтээгдэхүүнүүдээ боломжийн үнээр худалдаалах төлөвлөгөөтэй байгаа аж. Бүтээгдэхүүнүүдийн үнэ $50-$500 хооронд хэлбэлзэх юм байна.

Кейт Мосс цоо шинэ Naked Cashmere брэндийн нүүр царай боллоо (фото 1)Кейт Мосс цоо шинэ Naked Cashmere брэндийн нүүр царай боллоо (фото 2)

цааш үзэх