Хайх

Харпер Бекхэм ээждээ футболканы дизайн гаргахад туслалаа

Харпер Бекхэм ээждээ футболканы дизайн гаргахад туслалаа

Сайн үйлс

Text: Ө.Тодгэрэл


Дэлхийн ДОХ-ын өдөрт зориулан хөрөнгө босгож, энэ сэдвийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой буяны футболк гарчээ

Виктория ба Дэвид Бекхэм нар хүүхдүүдийнхээ ололт амжилтаар маш их бахархдаг гэдгээ тогтмол харуулдаг билээ. Тэдний хүү Бруклин гэрэл зургийн чиглэлээр өөрийгөө хөгжүүлж, Ромео загвар өмсөж, харин Круз дуулах дуртай бол гэр бүлийн хамгийн отгон гишүүн ба цорын ганц гүнж Харпер урлагийн авьяастай бололтой. Виктория Бекхэм таван настай охиныхоо зурсан зургийг 2016 оны Дэлхийн ДОХ-ын өдөрт зориулсан футболка дээр хэвлэжээ.

Харпер Бекхэм ээждээ футболканы дизайн гаргахад туслалаа (фото 1)

Энгийн эсгүүртэй, цагаан өнгийн футболка дээр Харперын зурсан савхан хүн ба Дэлхийн ДОХ-ын өдрийн бэлгэ тэмдэг болсон улаан тууз үзэгдэх болно. Дашрамд дурдахад Дэвид Бекхэм ч бас охиндоо хэр их хайртайгаа харуулж, зургийг нь шивээс болгон буулгасан байдаг. 

Apparently Harper is allowed to scribble on daddy ❤️

A photo posted by David Beckham (@davidbeckham) on

Дэлхийн ДОХ-ын өдөрт зориулсан уг футболканы борлуулалтаас олсон бүх мөнгө Born Free Africa нийгэмлэг рүү хандивлагдах болно. Футболкаг www.victoriabeckham.com вебсайт дээрээс £90 фунтаар худалдан авах боломжтой.

Харпер Бекхэм ээждээ футболканы дизайн гаргахад туслалаа (фото 2)

цааш үзэх