Хайх

Хэний ч харж байгаагүй Мадоннагийн хуучны поларойд зургууд

Хэний ч харж байгаагүй Мадоннагийн хуучны поларойд зургууд

Тэр шүтээн болох тавилантай байжээ

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Дуучин Мадонна гуч гаруй жил үргэлжилж буй карьерынхаа турш дүр төрхөө маш олон удаа хувиргаж байсан. Тэр Холливүүдын глэм, их хотын өнгө аястай ковбой, шинэ үеийн хиппи гээд тоолж баршгүй олон стилийг өөр дээрээ туршиж, шүтэн бишрэгчдээ гайхшруулсаар ирсэн билээ. Харин хүмүүс түүний алдартай болохоос өмнөх үеийн дүр төрхийг тэр бүр мэддэггүй болов уу.

Саяхан цахим сүлжээгээр зурагчин Ричард Корманы авсан дуучин бүсгүйн поларойд зургууд тархлаа. Тэдгээр зураг нь бүгд 1983 оны долоодугаар сарын 17-ний өдөр авагдсан бөгөөд энэ нь Мадоннагийн амжилтын гарааг эхлүүлсэн анхны цомог гарахаас зургаан долоо хоногийн өмнө болсон явдал юм. «Madonna 66» нэртэй номын нэгэн хэсэг болсон эдгээр зургууд Нью-Йорк хотод ирээд удаагүй, хөгжмийн салбарт өөрийн байр суурийг олохыг мөрөөдсөн 24 настай Мадоннаг буулгасан байгаа.

Корман олон жилийн турш уг зургуудыг гээчихсэн хэмээн бодож явсан ч саяхан шинэ байранд орохоор нүүх үедээ эдгээр зургийг олсон байна.

цааш үзэх