Хайх

Хейли Болдуин IMG Models агентлагтай албан ёсны гэрээ байгууллаа

Хейли Болдуин IMG Models агентлагтай албан ёсны гэрээ байгууллаа

Олон улсын хүрээнд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Алек Болдуины 19 настай охин Хейли хэдхэн улирлын дотор Topshop, Tommy Hilfiger ба H&M гэх зэрэг томоохон брэндүүдтэй хамтраад амжсан. Харин сүүлд Instagram-ын од бүсгүй IMG агентлагтай олон улсын гэрээ байгууллаа. Одооноос эхлэн түүний загвар өмсөгчийн карьер илүү хурдацтай хөгжих нь гарцаагүй биз ээ

Хейли Болдуины амжилтад зөвхөн түүний алдартай гэр бүл биш, мөн олон нийтийн сүлжээн дэх их хэмжээний дагагчид нөлөөлсөн юм. Түүний Instagram хуудсыг таван сая гаруй хүн дагадаг. Тиймээс Хейли яг л Жижи Хадид ба Кендалл Женнер шиг "social supermodels" бүлгийн нэгэн гишүүнд тооцогддог билээ. "Супер" гэх тодотгол Болдуинд одоохондоо ахдаж буй мэт санагдаж болох ч түүний IMG Models-той өчигдөрхөн хийсэн гэрээ залуу бүсгүйн ирээдүйг өөрчлөнө гэдэгт итгэлтэй байж болно. IMG агентлаг нь Карли Клосс, эгч, дүү Хадид, Хари Неф, Кайя Гербер гэх зэрэг орчин үеийн хамгийн тод гялалзаж буй оддын карьерийг хариуцдаг, нэр хүндтэй байгууллага билээ.

Өмнө нь Хейли Heroes загварын агентлагтай ажиллаж байсан юм. Түүнчлэн тэр Topshop, Tommy Hilfiger, Ralph Lauren, H&M ба Philipp Plein зэрэг брэндүүдтэй хамтарч, тэдний сурталчилгаа болон загварын шоунд нэг биш удаа оролцож байсан туршлагатай. Одоо харин түүний дараа, дараагийн ажлыг тэсэн ядан хүлээцгээе.

цааш үзэх