Хайх

Ким Кардашьяны дотуур хувцасны брэндийг Nordstrom-оос худалдан авч болно

Ким Кардашьяны дотуур хувцасны брэндийг Nordstrom-оос худалдан авч болно

Монгол руу шууд хүргэлт хийдэг Nordstrom онлайн дэлгүүрээс

Text: Buro.Mongolia


Энэ оны хоёрдугаар сарын 5-наас эхлэн Ким Кардашьяны Skims галбиржуулагч хувцсыг Америкийн Nordstrom сүлжээний салбар дэлгүүрүүд болон албан ёсны вебсайт дээрээс нь онлайнаар худалдаж авах боломжтой болно. Уг мэдэгдлийг Ким өөрийн Instagram хуудсаар дамжуулан хийжээ.

"Брэндийнхээ анхны худалдааны хамтрагчаар Nordstrom сүлжээ дэлгүүрийг сонгосон маань маш ойлгомжтой шийдвэр байсан. Nordstrom өөрийн үйлчилгээний соёл болон размерын өргөн сонголтоороо алдаршдаг. Харин Skims төрөл бүрийн арьсны өнгө, биеийн галбирт зориулсан бүтээгдэхүүн гарган дэлхийн эмэгтэй бүрт хүрэхийг зорьдог тул бидний эрхэмлэдэг үнэ цэнэ, үзэл бодол төгс нийцэж байгаа" хэмээн Ким Кардашьян онцлон хэлсэн байна.

 

Эргэн сануулахад Ким Кардашьян өнгөрсөн оны есдүгээр сард галбиржуулах үйлчилгээтэй дотуур болон гэрийн хувцас санал болгодог Skims брэндийг үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд хэд, хэдэн цуглуулга гаргаад зогсолгүй улаан хивсэнд зориулсан тусгай загварууд ч хүртэл танилцуулаад амжсан.

Nordstrom сүлжээ дэлгүүрийн вебсайтаар зочлон онлайн худалдан авалт хийсэн тохиолдолд Монгол улс руу шууд хүргэлт хийдэг байгаа.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх