Хайх

Кристен Стюартын Коко Шанелийн дүрийг гаргасан богино хэмжээний киноны анхны трейлер

Жүжигчны дүрд хувирсан жүжигчин

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Коко Шанелийн дүрд Кристен Стюартыг сонгосон нь гэнэтийн санагдаж болзошгүй. Гэхдээ Карл Лагерфельд Стюартыг эртнээс онцолж ирсэн юм. Учир нь “Харанхуй бүрий”-гийн дүр биш, харин өөрийнх нь таамаглах аргагүй мөн чанарт татагдсан гэнэ

Арван хоёрдугаар сарын 1-нд зохион байгуулагдах Chanel's Métiers d'Art загварын шоундаа зориулж Карл Лагерфельд онцгой төсөл бэлдлээ. Цуглуулгадаа тэрбээр 60 гаруй загвар урласнаас гадна "Нэгэн удаа ба үүрд" нэртэй богино хэмжээний кино бүтээлээ. Эрч хүчээр дүүрэн бүтээлч захирал киноныхоо зохиолыг өөрөө бичиж, өөрөө тайзны хувцсыг сонгож, мөн өөрөө жүжигчдийн сонгон шалгаруулалтыг хариуцаж, гол дүрд Кристен Стюартыг сонгосон билээ. Түүнийг Лагерфельд "Залуу үеийн шилдэг жүжигчдийн нэг" хэмээн тооцдог аж.

Шинэ кинонд Стюарт нэгэн зэрэг хоёр дүр бүтээжээ. Нэгдүгээрт тэр Коко Шанелийн залуу насыг харуулна. Хоёрдугаарт Коко Шанелийн дүрийг гаргаж байгаа залуу жүжигчний дүрд бас тоглоно. Хоёрдугаар дүр нь илүү гүнзгий сэтгэгдэл төрүүлэм болсон харагдлаа. Тэрбээр зураг авалтын талбай дээр хэрүүл шуугиан үүсгэх ба киноны энэ хэсэг анхны трейлерт оржээ. Киноны нээлт болоход хэдхэн хоног үлдсэн тул, юуны түрүүнд трейлерийг нь сонирхоцгооё.

цааш үзэх