Хайх

Christian Louboutin фото-филтер апп гаргалаа

Christian Louboutin фото-филтер апп гаргалаа

Улаан өнгийн амьдрал

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Кристиан Лубутен Iphone-д зориулсан фото зургийн зугаатай филтер бүхий апп танилцууллаа. Та утсандаа энэхүү апп-ыг татаж авснаар дэлхийг улаан өнгөөр харж, өөрийгөө Дита фон Тиз, матадор эсвэл хөлбөмбөгчин мэт мэдрэх болно

"Christian Louboutin-ийн ертөнцөд тавтай морил" хэмээн саяхан App Store-д нэмэгдсэн загвар зохион бүтээгчийн апп уриалж байна. Апп-ын анхны хувилбарт одоохондоо ердөө гурван төрлийн филтер бий. Алдарт өндөр өсгийтийг илтгэх Rouge филтер нь зургийг улаан өнгөтэй болгодог. Та түүнд байгаа Legs филтерийн тусламжтайгаар бурлескийн бүжигчин, жокейчин, хөлбөмбөгчин эсвэл бухтай тулалдагч болон хувирч болно. Харин Crystallize филтер нь далий толийг санагдуулах болно. (Үүнийг Christian Louboutin-ийн хумсны будгийн савнаас сэдэж хийжээ) Загвар зохион бүтээгч маань сарын дотор апп-даа өөр филтерүүд нэмж, Louboutinize-ийн эрэгтэй хувилбар гаргахаа амлаж байна. Ингээд энэ аппаар зассан зугаатай зургуудаа Facebook, Instagram дээр нийтэлж, бусадтай хуваалцаарай.

цааш үзэх