Хайх

Lanvin ба Mr Porter нарын хамтарсан эрэгтэй цуглуулга

Lanvin ба Mr Porter нарын хамтарсан эрэгтэй цуглуулга

Төгс эр

Text: Buro.Mongolia


Lanvin ордны эрэгтэй загварын бүтээлч захирал Лукас Оссендрейвер албан тушаал дээрээ арван жил ажиллаж байна. Түүний энэхүү ойн баярыг тэмдэглэх зорилгоор Lanvin брэнд Mr Porter-той хамтарч капсул цуглуулга гаргалаа

Шинэ цуглуулгад дарсны хүрэн улаан өнгөтэй хослол, бомбер хүрэм, захтай цамц, гутал гэх зэрэг нийт 11 төрлийн хувцас оржээ. Бүх загваруудыг Лукас Оссендрейвер өөрөө гаргасан байна. Тэр Lanvin Homme ордны хамгийн алдартай, домогт дизайнууд дээр суурилан ажиллажээ.

Капсул цуглуулга Yoox Net-A-Porter группын эрэгтэй онлайн дэлгүүр Mr Porter дээр борлуулагдах бөгөөд хувцаснуудын үнэ $665-$2850 долларын хооронд хэлбэлзэх болно. Энэ дашрамд дурдахад Mr Porter дэлгүүр Монгол улс руу хүргэлт хийдэг байгаа.

цааш үзэх