Хайх

Lanvin-ы удирдлага ажилтнуудынхаа хохирлыг барагдуулах үүрэгтэй боллоо

Lanvin-ы удирдлага ажилтнуудынхаа хохирлыг барагдуулах үүрэгтэй боллоо

“Гоёмсог хожил”

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Парисын арбитрын шүүх франц загварын ордныг аравдугаар сард ажилтнууддаа хууль бус арга хэмжээ авсан гэдгийг тогтоожээ

Дизайнер Альбер Эльбазыг Lanvin-аас явснаас хойш компанийн хамт олон эсэргүүцэл үзүүлсэн билээ. Үүнд нь эгдүүцсэн компанийн удирдлага ажилтнуудыг албаны хаяг болон шуудан ашиглан хуучин бүтээлч захирлын талаар ярихыг хориглосон юм. Харин хамт олон энэ арга хэмжээг үндэслэлгүй гэж үзэн, шүүхэд ханджээ. Шүүх хурлын үр дүнд загварын ордны удирдлага буруутайд тооцогдож, 3000 еврогийн торгууль төлөхөөс гадна мөн ажилтнууддаа хууль эрх зүйн зардлыг нөхөн төлөх шаардлагатай болжээ.

Ажилчдын албан ёсны төлөөлөгч болох Чарльз Генри Паради шүүх хурлын шийдвэрийг "Гоёмсог хожил" хэмээн тодорхойллоо. Lanvin-ы удирдлага шүүхийн шийдвэрийг 15 хоногийн дотор давж заалдах эрхтэй хэдий ч брэндийн төлөөлөгч "Дээд удирдлага шүүхийн ажиллагааг үргэлжлүүлэхгүй байхаар шийдсэн бөгөөд үүний оронд нийгмийн уур амьсгалыг эрүүлжүүлэх тал дээр анхаарал тавина" гэж хэлжээ.

цааш үзэх