Хайх

Алисия Викандер, Николь Кидман, Леа Сейду болон бусад алдартнууд 2017 оны Pirelli-гийн хуанлид

Бодит гоо үзэсгэлэн

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн жил Pirelli-гийн хамт олон үйл ажиллагааныхаа арга барилыг өөрчлөхөөр шийдэж, 2016 оны хуанлидаа загвар өмсөгчдийг биш, харин алдартнуудыг онцолсон билээ. Энэ жил ч мөн адил тэд алдартнуудыг онцоллоо

Pirelli-гийн хуанли өнгөрсөн жилээс эхлэн эмэгтэй хүний гаднах төрх гэхээсээ илүү олсон амжилтыг нь онцлох болсон билээ. Тэдний саяхан хийсэн шинэ дугаарт нийт 14 жүжигчин бүсгүй зургаа даруулсан байна. Зурагчин Питер Линдбергийн дуранд Алисия Викандер, Леа Сейду, Николь Кидман, Жулианна Мур, Руни Мара, Жессика Честейн, Жан Цзыи, Ума Турман, Робин Райт, Пенелопа Крус, Лупита Нионго, Хелен Миррен, Шарлотта Рэмплинг ба Кейт Уинслет нар аль болох өөрөөрөө байхыг хичээж, байгалиас заяасан төрөлх үзэсгэлэнгээ харуулжээ.

Загварын салбарт нэр хүнд олж чадсан зурагчин Питер Линдберг өмнө нь Pirelli-тэй хоёр ч удаа хамтарч байсан туршлагатай. Тэр хамгийн анх 1996 онд тус хуанлины зураг авалтыг хариуцахдаа тухайн үеийн супер модуелиуд болох Кэрри Отис, Ева Герцигова, Настасья Кински, Татьяна Патиц, Навия Нгуйен ба Кристен МакМенамигийн зургийг дарж байсан билээ. Харин хоёр дах удаад буюу 2002 онд Линдберг өнөөдрийн бидний ажиглаж байгаа томоохон хувьслыг эхлүүлэх оролдлого хийсэн. Тэр зураг авалтад загвар өмсөгчдөөс гадна бас жүжигчдийг хамруулж эхэлсэн юм.

Шинэ хуанли арван нэгдүгээр сард худалдаанд гарах тул тэр болтол тайзны арын зургуудыг сонирхоцгооё.

цааш үзэх