Хайх

Линдси Лохан Диснейн гүнж нарын дүрд хувирлаа

Линдси Лохан Диснейн гүнж нарын дүрд хувирлаа

Paper сэтгүүлийн зураг авалт

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Линдси Лохан Paper сэтгүүлийн өвлийн дугаарын гол дүрээр сонгогджээ. Тэрээр сэтгүүлийн зураг авалтад зориулж Диснейн гүнж нарын дүрд хувирсан байлаа. Тодруулбал Линдси Цасангоо, Нойрсож буй гүнж, Бяцхан лусын дагина болон Үнсгэлжингийн дүрийг гаргасан байна.

Зураг авалтын зэрэгцээ жүжигчин бүсгүй сэтгүүлд богино хэмжээний ярилцлага өгөхдөө өөрийнх нь санааг зовоож буй нэгэн асуудлын талаар ийнхүү ярьжээ. "Хэвлэл мэдээллийнхэн яагаад над руу тогтмол дайрдгийг би мэдмээр байна. Надад зөв хийсэн 99 зүйл байтал тэд буруу хийсэн ганц зүйл дээр маань л төвлөрдөг. Олны нүднээс хол байхдаа би өөрийнхөө шилдэг хувилбар байхыг хичээн, зөв зүйл хийхийг зорьдог ч үүний талаар хэн ч дурддаггүй. Би ч бас хүн. Би ч бас алдаа гаргадаг. Гэтэл зөвхөн миний алдааг л хэвлэлийнхэн сурвалжлаад байх шиг."

Линдси Лохан Диснейн гүнж нарын дүрд хувирлаа (фото 1)

Линдси Лохан Диснейн гүнж нарын дүрд хувирлаа (фото 2)

Линдси Лохан Диснейн гүнж нарын дүрд хувирлаа (фото 3)

Линдси Лохан Диснейн гүнж нарын дүрд хувирлаа (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх