Хайх

Love Advent: Мотоцикл дээр акробат эргэж буй Алессандра Амбросио

Ким ба Канье нарын дууны клипээс сэдэвлэсэн бичлэг

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Love сэтгүүлийн зул сарын хуанлийн 21 дэх өдрийн бичлэг хэдхэн цагийн өмнө нийтлэгдлээ. Энэ удаагийн гол дүрийн бүсгүйгээр хүн бүрийн хайртай загвар өмсөгч Алессандра Амбросио сонгогдсон байна. Тэрээр Ким ба Канье Уэст нарын "Bound 2" дууны клипээс санаа авч, мотоциклтой адал явдлаар дүүрэн аялалд гарчээ.

Богино жийнсэн шоорт, савхин цээживч өмссөн Алессандра мотоцикл унаж буй дүр эсгэхийн хажуугаар өөрийн уян хатан байдлаа харуулж, үлэг гүрвэлтэй тэмцэж, дүрэлзэх гал дундуур аяллаа үргэлжлүүлэх болно.

Сануулж хэлэхэд өдгөө 36 настай бразилын загвар өмсөгч бүсгүй арваннэгдүгээр сарын сүүлээр албан ёсны мэдэгдэл хийж, нийт 17 жилийн турш хамтран ажилласан Victoria's Secret брэндтэй гэрээгээ өндөрлөхөөр шийдсэнээ хэлсэн юм. Тэрээр цаашид гэр бүл, усны хувцасны нэрийн брэнд болон жүжигчний карьерт түлхүү анхаарал хандуулах төлөвлөгөөтэй буйгаа онцолсон билээ.

цааш үзэх