Хайх

Love Advent: Шпагетти дунд эргэлдэж буй Эмили Ратаковски ба хүндрүүлэгчтэй гүйж буй Эшли Грэм

Love Advent: Шпагетти дунд эргэлдэж буй Эмили Ратаковски ба хүндрүүлэгчтэй гүйж буй Эшли Грэм

Зул сарын хуанлигийн эхний гурван өдөр

Text: Buro.Mongolia


Love сэтгүүлийн зүгээс уламжлал болон гаргадаг зул сарын хуанли энэ жил спорт ба хүчирхэг эмэгтэйчүүдэд зориулагдан #staystrong хэштагийн доор хийгдэж байгаа бөгөөд одоогоор гурав дахь хоног дээрээ явж байна. Сэтгүүлийн хамт олон хуанлиг уг төсөлд оролцсон бүх бүсгүйчүүдийн түүвэр бичлэгээр эхлүүлсэн бол хоёр ба гурав дахь өдрүүдэд Эшли Грэм ба Эмили Ратаковски нарыг онцолжээ.

Фил Пойнтерын найруулсан хоёр дахь өдрийн хар цагаан бичлэгт загвар өмсөгч Эшли Грэм бэхлэгддэг хүндрүүлэгч гүйж буйгаар гарна. Тэрээр өндөр суудалтай дотуур хувцас ба урт түрийтэй кет өмсөж, тун дэгжин нүүр будалт ба үс засалт хийсэн харагдана. Хүндрүүлэгчтэй гүйх нь үнэн хэрэгтээ Грэмийн хувьд тийм ч хэцүү даалгавар байгаагүй гэнэ. Учир нь загвар өмсөгч бүсгүй өөрийн өдөр тутмын бэлтгэлдээ энэхүү дасгалыг хийдэг аж.

Харин гурав дахь өдрийн халуухан бичлэгт загвар өмсөгч ба жүжигчин Эмили Ратаковски оролцсон байгаа. Дотуур хувцас ба ноосон бээлийнээс өөр юу ч өмсөөгүй Эмили гоймон дунд эргэлдэж, өнхөрч, орчин тойрноо эмх замбараагүй болгоно. Гэхдээ түүний энэхүү шпагетти идэх гэсэн оролдлого үзэгчдийн сонирхлыг гарцаагүй татах биз ээ.

цааш үзэх