Хайх

Macy’s дэлгүүр Дональд Трампын хувцасны цуглуулгыг борлуулахаас татгалзлаа

Macy’s дэлгүүр Дональд Трампын хувцасны цуглуулгыг борлуулахаас татгалзлаа

Мөн бусад хамтрагчид гэрээгээ цуцаллаа

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Трампын мексик цагаачдыг чиглэсэн доромжлолын үгс түүний бизнест сөрөг үр дагавар авчирлаа

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ч түүний хувцасны бизнесийн үйл ажиллагаа сайнгүй байна. Donald J. Trump Collection нэр доор үйлдвэрлэгддэг эрэгтэй хослол, захтай цамц, зангиа болон арьсан эдлэлүүдийг арваад жилийн турш онцгой эрхтэйгээр борлуулж ирсэн Macy's их дэлгүүр энэ жилийн долоодугаар сард гэрээгээ цуцалсан юм. Macy's компанийн ерөнхийлөгч Терри Лундгрен Трампын мексик цагаачдын талаар хэлсэн доромжлолын үгсийг сонссоны дараагаар энэ шийдвэр гаргасан аж.

Macy's Трампын хувцасны цуглуулгын борлуулалтыг зогсоох үед Donald J. Trump Collection маркийн барааны лицензийг эзэмшдэг байсан гурван гол үйлдвэрлэгч бас гэрээгээ цуцалжээ. Захтай цамц ба зангиаг хариуцаж ирсэн PVH, жижиг арьсан эдлэлүүдийг урладаг байсан Randa болон эрэгтэй хослолын Peerless Clothing компаниуд бүгд Трампын нэр доорх аливаа бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээс татгалзсан байна. "Терри Лундгрен хамтын ажиллагаагаа эцэслэх үед бүгд л Трампын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээ больсон" хэмээн нэгэн эх сурвалж WWD сэтгүүлд ярьжээ.

Одоогийн байдлаар Трампын нэрийн доорх хувцаснууд маш хөнгөлөлттэй үнээр гуравдагч талын борлуулагчидаар худалдаалагдаж байна. Улмаар хэрэглэгчид Donald J. Trump Collection маркийн албан ёсны вебсайтаар зочлон, ямар нэгэн хувцсыг сонгоход вебсайт хэрэглэгчийг Amazon-рүү шилжүүлэх болно. Пиджак ба өмднөөс бүрдэх хослол $156.74, захтай цамц $26.26, зангиа $15.99 доллар болон хямдарсан байна.

 

цааш үзэх