Хайх

Mansur Gavriel брэнд Posternak нэртэй шинэ цүнх танилцууллаа

Mansur Gavriel брэнд Posternak нэртэй шинэ цүнх танилцууллаа

Зургаан өнгө

Text: Buro.Mongolia


Зураг:

Загварлаг бүсгүйчүүд дунд тренд болоод буй Нью-Йоркийн Mansur Gavriel брэнд нь Итали арьсаар өндөр зэрэглэлийн чанартай, тод өнгийн аксесуар урладгаараа алдартай. Тэд саяхан "Posternak" гэх шинэ цүнхээ танилцуулсан бөгөөд уг загварыг брэндийн дотнын найзууд болох зурагчин Таня ба Женя Постернакийн нэрэмжит болгожээ. 

Шинэ цүнх нь цайвар шар, цагаан, улбар шар, ягаан, хар-цагаан ба улаан-цагаан гэх нийт зургаан төрлийн өнгөний сонголттойгоор худалдаанд гарсан байна. Цүнхний үнэ 615-915 фунтын хооронд хэлбэлзэх болно.

Сануулж хэлэхэд Mansur Gavriel энэ оны хоёрдугаар сард шинэ цуглуулгынхаа сурталчилгааг нийтэлсэн байгаа.

цааш үзэх