Хайх

Майкл Корс ба Лили Олдриж нарын “Glamour Games”

Хоёр дах дугаар

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Victoria’s Secret –ийн сахиусан тэнгэр “Загварын ертөнцийн домогт баатрыг таана уу” тэмцээнд алдарт дизайнертай өрсөлдлөө. Хэн нь ялсан бол?

Өнгөрсөн жил Майкл Корс "Загварын ертөнцийн домогт баатрыг таана уу" гэх сонирхолтой, оюуны тоглоом сэдэж, эхний дугаартаа бүгдийн хайртай модель Жижи Хадидыг урьсан билээ. Тэгэхэд Жижи, Корс хоёр бие биендээ загварлаг асуулт тавьж, хариултыг нь зургийн самбар дээр дүрсэлсэн юм. 

Харин одоо Лили Олдрижын ээлж иржээ. Майкл Корс түүнийг Glamour Games цувралынхаа хоёрдугаар дугаарт урьсан байна. Дизайнер өмнөх шиг ээ гол дүрийн бүсгүйн гэрт хүрэлцэн ирж, "Загварын ертөнцийн домогт баатрыг таана уу" тоглоомоо эхлүүлжээ. Тэгэхээр гурван үе бүхий тэмцээнд хэн нь түрүүлж, хэн нь загварын салбарын талаар илүү их мэдлэгтэй болохыг харахыг хүсвэл бичлэгийг дуустал нь үзээрэй. Бичлэг дээр тэд бие, биенээ Майкл ба Лили гэх биш, харин handsome ба gorgeous гэж дуудах нь хүртэл зугаатай байх болно.
Жижи Хадидын дугаарыг үзэж амжаагүй нь доороос үзээрэй.

цааш үзэх