Хайх

Майкл Жексоны охин загвар өмсөгч болжээ

Майкл Жексоны охин загвар өмсөгч болжээ

Пэрис Жексон IMG Models агентлагтай гэрээ байгууллаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Өдгөө 18 настай Майкл Жексоны охин загвар өмсөгчийн карьераа эхлүүллээ. Пэрис Жексон саяхан олон улсын IMG Models агентлагтай гэрээ байгуулснаас гадна Жижи ба Белла Хадид нарын хамт CR Fashion сэтгүүлийн 10 жилийн ойн баярын дугаарт зургаа даруулжээ.

Пэрис Жексон хамгийн анх 2017 онд олны өмнө гарч ирсэн. Тэр Givenchy ордны загварын шоуны эхний эгнээнд сууж байхдаа мөн "Грэмми 2017" шагнал гардуулах ёслол дээр хүрэлцэн ирэхдээ загварын салбарынхны анхаарлыг татсан юм. Гэхдээ түүний загварын гараа албан ёсоор Rolling Stone сэтгүүлийн хоёрдугаар сарын нүүрэнд гарсан үеэс эхэлсэн гэж хэлж болно. Залуу бүсгүй мөн уг дугаарт дэлгэрэнгүй ярилцлага өгч, амиа егүүтгэх оролдлого хийсэн болоод хүчирхийлэлд өртөж байсан түүх, эцгийнхээ үхэл гэх зэрэг хувийн чанартай олон хүнд сэдвүүд дэлгэсэн байдаг.

Пэрисийн үзэж буйгаар түүний эцэг хэн нэгний гарт амиа алдсан бөгөөд Майклын тухай таагүй цуурхлууд бүгд худлаа аж. Шинэхэн загвар өмсөгч мөн өөрийгөө Майкл Жексоны төрсөн охин биш гэх яриаг эрс няцаасан юм.

цааш үзэх