Хайх

Missoni намар-өвөл 2015 сурталчилгаа

Missoni намар-өвөл 2015 сурталчилгаа

Ричард Артшвагерийн мөрөөр явсан нь

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Missoni гоо үзэсгэлэн энгийн байдалд оршино гэдгийг илтгэсэн сурталчилгааны санааг минималист хэв маягаараа алдартай америк зураач Ричард Артшвагерийн бүтээлээс авчээ

Зураачийн алдарт бүтээлүүд нь Missoni-гийн шинэ сурталчилгааны үндсэн санаа болж өглөө. Тунгалаг шоо болон гантиг хавтангуудаас бүрдсэн орчинд загвар өмсөгч Саския де Брау геометрийн дүрс шиг зогсолт авч зургаа даруулжээ. Гантиг чулууны бүтэц нь Missoni-гийн шинэ цуглуулгад орсон хувцасны хээтэй ижил харагдана. Нэмж хэлэхэд зураг авалтыг залуу зурагчин Вивиан Сассен авсан байна.

цааш үзэх