Хайх

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?

Зургаадугаар дугаарт

Text: Ө.Тодгэрэл


Өнөөдрийн шинэ дугаарт оролцогч охид зурхайн дүрд хувирч, харин шүүгчид Холливүүдын хуучны глэм төрх бүрдүүллээ

Дөнгөж сая үзэгчдийн хүртээл болсон зургаадугаар дугаарт шүүгчдийн суудлыг бидний сайн мэдэх Нора Дагва, Т.Нансалмаа, М.Оргил ба зочин шүүгч Н.Галбадрал нар эзлэв уу, эсвэл Холливүүдын алтан үеийн алдарт жүжигчид хүрэлцэн ирсэн байв уу? Орчин үеийн загварын салбарт дутагдаж буй тэрхүү сонгодог, тансаг төрхийг Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн шүүгчид гайхалтайгаар гаргалаа. Эмэгтэй хүний ялдам зан чанарыг тодотгож, эрчүүдийг хүчирхэг харагдуулдаг уг стилийг ямар брэнд ба дизайнерын загварууд бүрдүүлснийг доороос харцгаая.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 1)

Шүүгч Т.Нансалмаагийн өмссөн Burberry-гийн торон даашинз Mikoto брэндийн сувдан ээмэг, зүүлттэй сайхан зохицжээ. Мөн түүний далий хуваалттай, том долгионтой үсний засалт тэрхүү ретро уур амьсгалыг төгс гаргалаа.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 2)

Эрэгтэй хүний хувцасны шүүгээ тийм ч уйтгартай биш гэдгийг шүүгч М.Оргил бидэнд дугаар бүрээр харуулдаг. Тэр энэ удаад L'Uomo брэндийн мөрөвчтэй брюк өмд ба цагаан өнгийн захтай цамцаар гоёж, 1940-өөд оны сонгодог стиль одоо ч загварлаг хэвээр байгааг баталлаа.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 3)

Monalun брэндийн хамба хилэн материалтай урт ногоон даашинз шүүгч, хөтлөгч Норагийн галбирыг элсэн цаг мэт харагдуулж байлаа. Нора үсээ дээш нь шууж, мөрөө ил гаргасан нь түүний төрхийг илүү сэтгэл татам болгожээ.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 4)

Зургаадугаар дугаарын зочин шүүгчээр Монголын загварын салбарт олон жилийн турш ажилласан, хамгийн туршлагатай гэрэл зурагчдын нэг Н.Галбадрал уригдан иржээ. Тэрбээр дэлхийн алдарт зурагчдын адилаар аль болох энгийн хувцаслаж, стиль гэхээсээ илүү ур чадвар ба мэдлэгээрээ гайхууллаа.

цааш үзэх