Хайх

Monalun, Michel & Amazonka, 93//KiDULT маркууд Байкалын загварын долоо хоногт оролцоно

Monalun, Michel & Amazonka, 93//KiDULT маркууд Байкалын загварын долоо хоногт оролцоно

Урилгаар

Text: Бюро 24/7


Анх 2011 оноос хойш зохион байгуулагдаж байгаа Байкалын загварын долоо хоногт энэ жил гурван Монгол марк оролцоно

Загварын долоо хоног жилийн дөрвөн улирлын турш дэлхийн өнцөг булан бүрт болж байдаг. Өнгөрсөн долоо хоногт Сингапурын загварын долоо хоног өндөрлөсөн бол энэ долоо хоногт Төв Азид Байкалын загварын долоо хоног эхэлнэ. Анх 2011 оноос хойш зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээнд Улаан-Үүд, Эрхүү, Читад байршсан дизайнерууд оролцдог бөгөөд монголоос өмнө нь хоёр дизайнер загвараа танилцуулж байлаа.

Энэ жилийн хувьд Байкалын загварын долоо хоногийг зохион байгуулагчид илүү сонирхолтой болгох зорилгоор Монголоос Monalun, Michel & Amazonka, 93//KiDULT маркуудыг урьжээ. Тэд тус бүр шинэ цуглуулгаасаа танилцуулах бөгөөд өнгөрсөн хавар-зун 2016 загваруудаас ч мөн толилуулахыг зохион байгуулагчдын зүгээс хүссэн байна. Загварын шоу арваннэгдүгээр сарын 3-нд Улаан-Үүдийн Капитал моллд болно. 

цааш үзэх