Хайх

Moschino брэндийн намар-өвөл 2017 эрэгтэй загварын шоу ямар болж өнгөрсөн бэ?

Moschino брэндийн намар-өвөл 2017 эрэгтэй загварын шоу ямар болж өнгөрсөн бэ?

Шоуны бичлэгийг эндээс үзээрэй

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 14-ний орой Милан хотод Moschino брэндийн эрэгтэй загварын намар-өвөл 2017 ба эмэгтэй загварын pre-fall 2017 нэгтгэсэн загварын шоу болж өнгөрлөө.

Moschino-гийн цуглуулгууд урьд өмнөх шиг ээ сахилгагүй, зугаатай, этгээд хэв маягтай хэвээр байсан ч брэндийн бүтээлч захирал Жереми Скотт бодлогоширсон, бага зэрэг уурласан байдалтай тайзны ард үзэгдлээ. Тэр цуглуулгаас эсвэл загварын шоуны зохион байгуулалтаас шалтгаалж урвайсан юм биш, харин Дональд Трамптай холбоотой "дэлхийн нийтийн" нөхцөл байдалд дургүйцэж буйгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. "Миний улс орон ‘жорлонд' байна. Миний улс орон ‘жорлонд' байх үед дэлхий нийт ч бас ‘жорлонд' байгаа гэсэн үг. Бид өөрсдийн эрх мэдэл, итгэл үнэмшлийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Учир нь энэ бүгдийг биднээс булаах гэж байна. Би энэхүү үзэл бодлоо цуглуулгадаа тусгахыг хичээсэн байгаа" хэмээн Жереми Скотт WWD сэтгүүлд ярьжээ.

Түүний 1980-аад оны цэргийн уур амьсгалтай болсон цуглуулга хар, хаки ногоон ба төрөл бүрийн өнгийн хээнүүдээс бүрдсэн байлаа. Харин танд дизайнерын харуулахыг хүссэн бодит байдал ойлгогдож байна уу?

цааш үзэх