Хайх

Mulberry компани шүтлэгтэй хүмүүсийн дургүйцлийг хүргэлээ

#MulberryMiracle

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Mulberry загварын ордон зул сарын сурталчилгаандаа брэндийн цүнхийг нялх Есүстэй харьцуулж олны дургүйцлийг хүргэлээ

Mulberry-гийн хамт олон баярын сурталчилгаагаа ёжтой аястай хийхийг оролдсон хэдий ч, шүтлэгтэй хүмүүст энэхүү санаа нь огтхон ч таалагдсангүй. Зүгээр ч таалагдсангүй биш, бүр маш их уур уцаарыг нь хүргэжээ. #MulberryMiracle гарснаас хойш тэд Их Британийн зөвлөл рүү сурталчилгааны стандарт алдагдсан, үзэгчдийг доромжилсон гэх зэрэг нийт 42 төрлийн гомдол илгээсэн байна. Зөвлөл уг эсэргүүцэлтэй санал нийлж, сурталчилгааг албан ёсоор Бурханыг доромжилсон хэрэгт буруутгажээ.

Баярын сурталчилгаанд Есүс мэндэлсэн түүхийн найруулгыг дуурайж, хошигносон байдалтай гаргажээ. Мария хүүхэд төрүүлэх биш, харин залуухан нөхрөөсөө улаан цүнх бүхий бэлэг хүртэх болно. Баярласан бүсгүй цүнхээ харан, амьдралдаа харж байсан хамгийн сайхан зүйл байна хэмээн уулга алдаж суух хооронд саравчинд зочид хүрэлцэн ирнэ. Тэд ч мөн адил цүнхийг харан шагшин гайхаж эхэлдэг. ("Энэ бол гайхамшиг!").

Mulberry-гийн төлөөлөгчид мэдээж хэрэг өөрсдийн буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэд энэхүү түүхийг аль хэдийнэ олон нийтийн соёлын нэгээхэн хэсэг болсон бөгөөд олон зуун удаа, олон янзаар найруулгыг нь өөрчилж байсан гэж мэдэгдэж байна.

цааш үзэх