Хайх

Үүнд итгээрэй: Английн хатан хаан II Элизабет жолоо барих дуртай

Үүнд итгээрэй: Английн хатан хаан II Элизабет жолоо барих дуртай

91 настай хатан хаан

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Та магадгүй Английн хатан хаан II Элизабетийн амьдралын хэв маяг тийм ч идэвхтэй биш гэж боддог байх. Тийм ч учраас та түүнийг хааяа жолоо барих дуртайг сонсоод итгэхгүй байж болох юм. Гэхдээ бидэнд баталгаа бий.

Саяхан хатан хаан II Элизабет "Jaguar" маркийн машин жолоодож буйгаар зургаа даруулсан байна. Тэрээр Английн Виндзор хотод байрших Royal Chapel of All Saints сүмээс хөдлөх үедээ ийнхүү зурагчны дуранд өртжээ. Гэхдээ энэ нь хатан хааны жолооны ард сууж буйг тусгасан анхны зураг биш юм.

Үүнд итгээрэй: Английн хатан хаан II Элизабет жолоо барих дуртай (фото 1)

Хатан хаан II Элизабетийн жолоо барих сонирхол түүний залуу наснаас эхэлсэн байдаг. Тэрээр Дэлхийн Хоёрдугаар Дайны сүүлийн хэдэн саруудад эмэгтэйчүүдийн цэргийн ангид элсэж, механикч-жолооч чиглэлээр бэлтгэгдэж, дэслэгч цол хүртсэн байдаг. Мэдээж хэрэг хатан хаанд хувийн жолооч байдаг ч, тэрээр амралтын өдрүүдээр өөрөө жолоо барих дуртай аж. Түүний цуглуулгад Jaguar, Range Rover болон бусад хэд, хэдэн автомашин байдгийг The Telegraph сонин мэдээлжээ.

Үүнд итгээрэй: Английн хатан хаан II Элизабет жолоо барих дуртай (фото 2)

Энэ дашрамд дурдахад хатан хаан II Элизабет бол Их Британи улсын нутаг дэвсгэр дээр жолооны үнэмлэхгүйгээр жолоо барих эрхтэй цорын ганц хүн юм.

Үүнд итгээрэй: Английн хатан хаан II Элизабет жолоо барих дуртай (фото 3)Үүнд итгээрэй: Английн хатан хаан II Элизабет жолоо барих дуртай (фото 4)Үүнд итгээрэй: Английн хатан хаан II Элизабет жолоо барих дуртай (фото 5)

цааш үзэх