Хайх

Кристиано Роналдо Оливье Рустены NikeLab-д зориулсан цуглуулгын каталогид

Алт бас дахин алт

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн жилийн Оливье Рустен ба H&M нарын хамтарсан цуглуулга хичнээн их шуугиан дэгдээж байсныг та санаж байна уу? Харин энэ удаагийн NikeLab-тай хамтарсан цуглуулга тэрхүү амжилтыг давтах болов уу

Өнгөрсөн жилийн H&M-тэй хамтарсан цуглуулгын эргэн тойрон дахь шуугиан маш удаан хугацааны турш үргэлжилсэн. Учир нь дизайнер масс зах зээлийн компанитай хамтрах болсон талаарх мэдээллээ аль эрт олонд зарласан хэрнээ цуглуулгаа бүр зургаан сарын дараа худалдаанд гаргаж байсан юм. Энэ хугацаанд хэрэглэгчдийн тэвчээр барагдаж, нээлт болох өдрийг тэсэн ядан хүлээцгээж байсан билээ. Харин энэ удаагийн хамтын ажиллагаа тэс ондоо арга барилаар явагдаж байна. Дөнгөж хоёрхон хоногийн өмнө Рустен өөрийн Instagram хуудаснаа NikeLab-тай хамтрах болсноо зарлаж, өнөөдөр цуглуулгын каталогио олонд дэлгэсэн. Харин цуглуулга зургаадугаар сарын 2-ноос худалдаанд гарч эхлэх гэж байна.

Оливье Рустены шүтэн бишрэгчид хар ба алтан өнгөтэй богино топ, кет ба хүрмийн араас өнгөрсөн жил шиг ээ улайрах болов уу? Энэ нь одоогоор тодорхойгүй байгаа ч, цуглуулга томоохон амжилт олох байх гэж бид таамаглаж байна.

Шинэ цуглуулгыг дизайнер хөл бөмбөгт зориулсан гэнэ. Тэр Nike-гийн Mercurial, Magista, Hypervenom ба Tiempo гэх хуучин загварууд дээр суурилж, алтан цахилгаантай биеийн тамирын өмд, хөндлөн судалтай шоорт ба мөн адил алтан оруулгатай кет бүтээсэн бөгөөд эдгээр загварыг хөл бөмбөгийн талбай дээр өмсөхийг зөвлөж байна. Дашрамд дурдахад цуглуулгын зарим хувцсыг жинхэнэ хөл бөмбөгийн од Кристиано Роналдо өмсөж, зураг авалтад оролцсон байгааг доор зургуудаас сонирхоорой. Тэр загвар өмсөгчдөөс ялгагдахааргүй харагдаж байгаа биз?

Кристиано Роналдо Оливье Рустены NikeLab-д зориулсан цуглуулгын каталогид (фото 1)

Кристиано Роналдо Оливье Рустены NikeLab-д зориулсан цуглуулгын каталогид (фото 2)Кристиано Роналдо Оливье Рустены NikeLab-д зориулсан цуглуулгын каталогид (фото 3)

цааш үзэх