Хайх

Оливия Палермогийн Nordstrom-д зориулж бүтээсэн цуглуулга

Оливия Палермогийн Nordstrom-д зориулж бүтээсэн цуглуулга

Боломжийн үнэтэй

Text: Ө.Тодгэрэл


Оливия Палермо гэх нэрийг загварт дуртай бүсгүй бүр сайн мэддэг. Тэрбээр chic стилийнхээ ачаар загварын ертөнцөд өөрийн гэсэн байр суурь бий болгож чадсан нэгэн. Нью-Йоркийн уугуул, өдгөө 29 настай Оливия харин одоо хувцасны дизайнер болохоор шийдсэн бололтой

Та хэрвээ Оливия Палермогийн гайхамшигтай стилийг дуурайх гэж оролдож байсан бол түүний шинэ цуглуулга танд тус болно. Nordstrom-ын охин компани болох Chelsea28 брэндтэй Палермо хамтарч, өөрийн өдөр тутмын хувцаслалтын хэв маягаа тусгасан цуглуулга бүтээжээ. Цуглуулгад орчин үеийн загвартай спорт хувцас, хээн дээрх хээ, жийнсэн материал бүхий хувцас богем уур амьсгалтай даашинз зэрэг загварууд орсон байна. Загварлаг бүсгүйн энэхүү төсөл бүтэн жилийн турш үргэлжлэх бөгөөд хавар, зун, намар ба өвөл гэсэн дөрвөн бие даасан цуглуулгаас бүрдэх гэнэ.

Загваруудын үнэ $68-$448-ын хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 8-наас эхлэн nordstrom.com вебсайт дээр худалдаалагдаж эхлэх цуглуулгын анхны зургуудыг бид хүргэж байна. Сануулж хэлэхэд Nordstrom дэлгүүр нь Монгол улс руу шууд хүргэлт хийдэг тул, та олон улсын виза картны ачаар чөлөөтэй худалдан авалт хийх боломжтой юм.

цааш үзэх