Хайх

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө

Buro Fashion Forward Initiative төсөл энэ жилээс эхлэн олон улсын тавцанд гарч байна

Text: Ө.Тодгэрэл


2017 оны Buro Fashion Forward Initiative төслийн хүрээнд загварын нөлөө бүхий эрхмүүд болон Buro 24/7 дижитал сэтгүүлийн төлөөлөгчид Парис хотноо цуглалаа

Есдүгээр сарын сүүл болон аравдугаар сарын эхэн өдрүүдэд Парис хот бүхэлдээ загвараар амьсгалж, энд загварын бүхий л нөлөө бүхий хүмүүс цуглан, салбарын ирээдүйн чиглэлийг тодорхойлдог. Дизайнерууд шинэ цуглуулгаа танилцуулж, шинийг бүтээгч нар дэвшилтэт санаа гаргаж, олны танил эрхмүүд ирэх улирлын чиг хандлагыг бий болгодог энэ үед олон улсын Buro 24/7 дижитал сэтгүүл үйл ажиллагаагаа явуулдаг улс орнуудынхаа загварын салбарыг дэмжих зорилгоор нэгэн чухал ач холбогдолтой арга хэмжээ зохион байгууллаа. Тодруулбал залуу дизайнеруудыг нээн илрүүлж, тэднийг дэлхийн шилдэг брэндүүд болон загварын салбарын нөлөө бүхий хүмүүстэй холбож, уран бүтээлийг нь хөгжүүлэх үүрэгтэй "Buro Fashion Forward Initiative" төсөл нь есдүгээр сарын 30-нд Парис хотын Hôtel de Crillon зочид буудалд 2017 оны нээлтээ хийлээ.

Анх 2014 онд Мирослава Думагийн үүсгэн байгуулсан энэхүү төсөл нь Farfetch онлайн худалдааны компанитай хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилээс цар хүрээгээ тэлэн олон улсын тавцанд гараад байгаа юм. 2017 онд BFFI төслийн хүрээ Мексикээс эхлэн Япон хүртэлх нийт 10 улс орныг хамруулж байна. Энэ жилийн төсөл "2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ" сэдэв дор явагдах тул залуу дизайнерууд өөрийн уран сэтгэмжийн дагуу хөлбөмбөгийн өмсгөлийг өөрчлөн, өдөр тутмын уур амьсгалд оруулах шаардлагатай болох юм. BFFI төсөл нийт зургаан сарын турш үргэлжлэх бөгөөд дизайнерууд энэ хугацаанд капсул цуглуулга бэлдэж, ирэх оны гуравдугаар сард эцсийн бүтээгдэхүүнийг танилцуулах болно.



Парис хотноо зохион байгуулагдсан нээлтийн үдэшлэг BFFI төслийн байр суурийг илтгэсэн нэгэн чухал үзүүлэлт болсон юм. Дэлхийн алдарт загварын шүүмжлэгчид, дизайнерууд, сэтгүүлийн ерөнхий редакторууд, томоохон брэндүүдийн төлөөлөгчид, хэвлэлийн газрын эрхлэгчид болон бусад нэр хүндтэй эрхмүүдийг нэг доор цуглуулж чадсан энэ арга хэмжээ нь дөрвөн жилийн дотор хэр их амжилтад хүрснээ үүгээр бататгалаа. Арга хэмжээнд Мирослава Дума, Жозе Невеш, Алексия Нидзельски, Элизабет фон Гуттман, Имран Амед, Ясмин Сьюэлл, Аризона Мьюз, Саудын Арабын гүнж Дина Абдулазиз гэх зэрэг нөлөө бүхий хүмүүс хүрэлцэн ирсэн юм. Мөн мэдээж хэрэг дэлхийн өнцөг бүрийн Buro 24/7 сэтгүүлийн үүсгэн байгуулагчид ба редакторууд цуглан төслийн үндсэн тоглогчдын эгнээнд нэгдлээ.

Харин гала үдэшлэгийн чимэглэл ба заслыг Visionar студийн үүсгэн байгуулагч Роман Ковалишин хариуцаж, 2017 оны BFFI төслийн үндсэн сэдэв болох "Хөлбөмбөгийн ДАШТ"-ыг ширээн дээрх амьд цэцэгс ба өвсөөр илэрхийллээ. Тэрээр 15 000 хар ба ногоон башир цэцэг ашиглан үдшийн зоогийн ширээг загварлаг хөл бөмбөгийн талбай болгон хувиргасан юм.

Ингээд арга хэмжээ хэрхэн болж өнгөрснийг доорх зурагнуудаас сонирхоно уу.

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 1)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 2)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 3)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 4)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 5)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 6)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 7)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 8)

 

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 9)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 10)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 11)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 12)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 13)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 14)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 15)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 16)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 17)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 18)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 19)

 

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 20)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 21)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 22)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 23)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 24)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 25)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 26)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 27)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 28)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 29)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 30)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 31)

Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих Buro 24/7 x Farfetch үдэшлэг Парист болж өнгөрлөө (фото 32)

цааш үзэх