Хайх

Оны шилдэг хамтын ажиллагаа: Амина Муадди болон A$AP Rocky нарын аксесуарын цуглуулга

Оны шилдэг хамтын ажиллагаа: Амина Муадди болон A$AP Rocky нарын аксесуарын цуглуулга

AWGE x Amina Muaddi

Text: Buro.Mongolia


Зураг:

Гутлын дизайнер Амина Муадди болон уран бүтээлч A$AP Rocky-гийн бүтээлч агентлаг AWGE нар хамтран аксесуарын цуглуулга гаргасан байна. Цуглуулгад шигтгээгээр чимэглэсэн гладиатор загварын сандаал, хундаган хэлбэрийн өсгийтэй туфли болон эрвээхийний чимэглэлтэй угладаг туфли (матт болон тунгалаг материалын сонголттой) гэх нийт дөрвөн төрлийн гутал багтсанаас гадна ээмэг, шагайн зүүлт, нүдний шилний гинж болон хүзүүний зүүлт гэх аксесуарууд мөн оржээ.

Муадди өмнө нь Рианнагийн Fenty брэндэд зориулж гутал урлаж, төрөл бүрийн төслүүдийг хариуцаж ирсэн туршлагатай нэгэн хэдий ч ийнхүү нэрийн брэндийнхээ хүрээнд уран бүтээлчидтэй хамтарч байгаа нь анх удаа юм. "Анхны хамтын ажиллагаа маань миний хувьд их чухал байсан. Миний үзэл бодлыг ойлгодог хүнтэй хамтран зүрх сэтгэлдээ ойр зүйл бүтээхийг хүссэн. Рокки яг л над шиг перфекционист тул ажил, амьдралын бүх асуудалдаа буулт хийлгүй бүх сэтгэлээсээ ханддаг" хэмээн Амина Муадди хамтын ажиллагааныхаа тухай ярьсан байна.

AWGE x Amina Muaddi цуглуулгын худалдаа арванхоёрдугаар сарын 11-нээс эхэлсэн бөгөөд Net-a-Porter, Browns, Just One Eye болон On Pedder тавцангуудаар борлуулагдаж байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх