Хайх

Оригинал пүүзийг хэрхэн хуурамчаас ялгах вэ? Тусгай апп гарчээ

Оригинал пүүзийг хэрхэн хуурамчаас ялгах вэ? Тусгай апп гарчээ

CheckCheck

Text: Buro.Mongolia


Оригинал пүүзийг хуурамчаас ялгахад туслах зориулалтын апп гарчээ. CheckCheck нэртэй апп нь Nike, Jordan, Yeezy болон бусад олон брэндийн бүтээгдэхүүнүүдийг танин, жинхэнэ эсэхийг нь тодруулах чадвартай байна.

Пүүзийг оригинал эсэхийг шалгахад ойролцоогоор 30 минут шаардагдах бөгөөд хэрэглэгчийн зүгээс бүтээгдэхүүний зургийг оруулахад л хангалттай. Оруулсан зургийг апп олон жилийн туршлагатай хоёр мэргэжилтнээр шалгуулах ба мэргэжилтнүүд сайтар шалгаж, судалсны эцэст хариугаа хэлдэг учир ийнхүү 30 минут шаардагддаг байна.

Оригинал пүүзийг хэрхэн хуурамчаас ялгах вэ? Тусгай апп гарчээ (фото 1)

CheckCheck аппын боловсруулагчдын онцолсноор тус апп нь хэрэглэгчдэд баталгаатай бүтээгдэхүүн худалдан авахад нь туслахаас гадна бүтээгдэхүүний үнэ хэр бодит байгааг ойлгуулах аж.

Апп 24/7 ажиллах бөгөөд нэг бүтээгдэхүүн шалгуулахад 1$ үнэтэй. CheckCheck аппыг эндээс татах боломжтой.

цааш үзэх